Олонд танигдсан Ану нэртнүүдийн адилгүй хувь заяа
201305/v.jpg

“Нэр нэгтийн чих нэг” булангаараа бид энэ удаа олонд Ану нэрээр танил болсон уран бүтээлч бүсгүйчүүдийг онцоллоо. Эцэг эхээс заяасан Ану нэрээрээ өдийг хүртэл овоглож яваа нэгэн байхад өөрт оногдсон нэрээ “голж” Ану хэмээх алдрыг сайн дураараа хүртэгсэд ч эдний дунд бий. Мэдээж хэрэг, энэ нь уран бүтээлчдийн хувьд нэрийн хуудас болж явдаг учраас буруутгах аргагүй.

Юутай ч, олонд танигдсан Ану нэртнүүдийн талаар хүмүүсийн мэддэг хийгээд мэддэггүй зүйлүүдийг энд багтаахыг хичээлээ. Гоо сайхан, авьяас чадвар, мэдлэг оюун, хичээл зүтгэлээрээ бусдаас шалгарч, Ану нэрээ өнгөлж яваа олны танил сайхан бүсгүйчүүдийн тухай хамтдаа сонирхоё.


  1. 1.    Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Мягмарсүрэн

“Үүр шөнийн оддоос асуугаарай” хэмээх хит дуугаараа хэсэгтээ л залуусыг уярааж явсан дуучин бүсгүй рок попын ертөнцөд Ану нэрээрээ танигдсан нэгэн. Яруу найрагч З.Түмэнжаргал агсны гэргий тэрбээр талийгаач нөхрөөсөө 14 насаар дүү байсан ч хайр сэтгэлд нь энэ тоо огтхон ч саад болоогүй гэдэг. Эрхэм найрагч гэргийдээ зориулан олон сайхан дуу бүтээсэн бөгөөд хамтын амьдралаа хөгшин Европын “хаан” Франц улсад үргэлжлүүлсэн билээ. Ханьдаа хөөрхөн хүү төрүүлж өгсөн Ану харь нутагт уран бүтээлээ хийсээр байсан бөгөөд эх орондоо ирээд “Бөөн баяр” нэртэй хүүхдийн дууны цомог гаргаж, “Маамуу нааш ир” тоглолтоо хийж байсан удаатай. Рок попын ертөнцөд ихэд хүндлэгддэг тэдний гэр бүлийнхэн аз жаргал, уран бүтээлийн олз омгоор дүүрэн байсан ч эрхэм  найрагч таалал төгссөнөөр дуучин Б.Мягмарсүрэн буюу Ану дахин Франц улсыг зорьсон юм. Өдгөө хүүгээ өсгөхийн сацуу Сорбоны их сургуульд урлагийн чиглэлээр багшилж буй тэрбээр нэгэн цагт ханийнхаа өөрт нь зориулж бүтээсэн энэхүү дуунд ихэд дуртай гэлцдэг.


..Хэрвээ зүрхэнд чинь хайр дүүрэн байвал 

Хилэн хар шөнө ч чамд нартай санагдана 

Хилэнц нүглийн хорвоо ч чамд ариухан бодогдоно 

Яруу тунгалаг хөгжмийн эгшиг сонсогдоно 

Ямар сайхан гэж санана аа, амьдралыг

Хүн бүхэн, хүн бүхэн, хүн бүхэн 

Хайраар амьдарнаа... хэмээх эгэл атлаа яруу тансаг шүлгээр дээжилсэн уг дуугаа Б.Мягмарсүрэн хит бүтээлийнхээ жагсаалтад багтаажээ.


  1. 2.    “Гурван охин” хамтлагийн дуучин Х.Ану

Шинэ уран бүтээлээрээ үзэгчдийг байлдан дагуулдаг цөөн хамтлагийн нэг бол яах аргагүй “Гурван охин". Багаасаа урлагт хөл тавьсан охид одоо жинхэнэ од болон гялалзаж, зөвхөн дуу гэлтгүй кино урлагт ч хүчээ сориод амжсан. Байгууллагдаад 15 жилийг үдсэн ч 2008 оноос эхлэн олонд танигдах болсноор “Гурван охин” чамлахааргүй амжилтанд хүрсэн гэдэг. Энэ нууцаа тэд нүцгэн зураг, эротик загварын хувцас, эрчүүдийг өдсөн этгээд үгтэй дууныхаа ач гавьяа хэмээн тайлбарладаг юм билээ. Нэгэн цагт гавьяат жүжигчин Т.Ариунаа, Ж.Алтанцэцэгийн ард хоолой хийж дуулдаг байснаа бие даан уран бүтээл хийхээр шийдсэн гэх энэ гурван бүсгүй элдэв хэл аманд орооцолдоод байдаггүй.


Ялангуяа уг хамтлагийн дуучин Х.Ану тун ч нууцлаг нэгэн бөгөөд янз бүрийн дуулиан шуугиан тарьж, сайн муу нэр зүүх нь ховор гэдэг нь ч үнэн. “Victoria’s secret” фирмийн дотуур хувцас цуглуулж, гоо сайхандаа ихэд анхаардаг гэх тэрбээр жил гаруйн өмнөөс Н.Энх-Амгалан гэх өөрөөсөө дүү залуутай хайрын романс үүсгэж, хамтдаа зугаалж эхэлсэн. “Гайхалтай сайхан сексийг мэдэрч байсан” гэж хувийн нууцаа дэлгэсэн дуучин бүсгүй урьд нь “Эко констракшин”-ы захирал Д.Нямдаваатай үерхэж байсан бөгөөд сүүлийн үед “АПУ”-гийн захирал Г.Батхүүгийн бага хүүтэй нэр холбогдоод байгаа. Тэр ч байтугай, хөл хүнд болсон хэмээгдэж энэ тухай мэдээллийг эрс няцаасан дуучин Х.Ану  “Гуч хүрээд ч тэр үү, аливаа зүйлд илүү бодлоготой ханддаг болсон. Тиймээс хэн бүхний хэл амны бай, элдэв ярианы сэдэв болохоос зайлсхийдэг. Би зүгээр л өөрийнхөөрөө амьдармаар байна. Гэр бүл, хайр дурлалын хувьд ч тэр” хэмээн үзэл бодлоо хуваалцсан байдаг. “Armani”, “D&G”, “Dior”, “Bulgari”, “Escada”, “Diesel” фирмийн сүрчиг хэрэглэх дуртай царайлаг бүсгүйг гоо сайхны мэс заслаар хамар, нүд, уруулаа янзлуулж, хөхөө томруулсан гэлцэх нь бий. Харин тэр одоог хүртэл “ориг”-оороо байгаа гэж мэлздэг юм билээ.


  1. 3.    “Гала” хамтлагаар овоглодог дуучин Ч.Уранхолбоо

Өнгө өнгийн хувцсаар гангарч “Гала” стиль бүрдүүлэн гарч ирэхдээ л тэр Ану нэрийг өөртөө сонгон авч байлаа. Өсвөр насны охидын шүтээн болох дөхсөн тэрбээр хожим нь нэлээд “томоожиж” хүүхдийн дуугаар занималдсан түүхтэй. “Хөөрхөн дэлхий” төсөл хэрэгжүүлэн тоглоомын төв хүртэл нээсэн дуучин охин хүүхдийн дуугаар цомог гаргаж, тоглолтоо хийчихээд гэнэт “төрөл арилжих” нь тэр. Гоо сайхны мэс заслын ачаар эрчүүдийн харааг булаам сайхан бүсгүй болсон Ану хагас нүцгэн хувцаслаж, хайрын дуунаас салахаа болив. Царай зүс, бие хаа, стиль имиж, эдэлж хэрэглэж байгаа зүйлээрээ ёстой л нэг гайхуулах шиг болдог түүний аав, ээж нь жирийн л нэг сэхээтэн хүмүүс. Ану нэрээр рок попын ертөнцөд танигдсан дуучин маань Номинхолбоо, Уянхолбоо нэртэй хоёр хөөрхөн дүүгээ хэрэндээ л сурталчилдаг боловч ганц эрэгтэй дүү нь өдий хүртэл нууцлаг яваа.

 

Цагдаагийн академийн эрх зүйн ангид гуравдугаар курс хүртлээ суралцсан Ану өдгөө БНХАУ-ын Бээжин хотын их сургуульд суралцаж төр засгийн бодлого, түүх  соёлыг нь  судалдаг гэсэн. Мөн тэрбээр “BNB” компанийн маркетингийн менежерээр давхар ажилладаг бөгөөд сарын цалин нь 2 сая 800 мянган төгрөг гэж байгаа. Түүнчлэн, өөр нэгэн байгууллагатай 40 саяын гэрээгээр ажилладаг гэнэ лээ. Бас болоогүй, гоо сайхны бүтээгдэхүүний худалдаа, салон, загварын чиглэлийн үйлчилгээ явуулдаг гэр бүлийн бизнес эрхэлдэг дуучин бүсгүй 55-11 гэсэн дугаартай бенз жип машин хөлөглөдөг.

Түүний байр 250 сая төгрөгийн үнэтэй бөгөөд зургаан сарын турш бүрэн засвар хийжээ. Барилгын материалуудаа Бээжин, Солонгос руу өөрөө явж авчирсан гэсэн. Гурван жил үерхсэн найз залуутайгаа туулай  жилд хуримаа хийнэ гэдгээ олонд зарласан ч харамсалтай нь бүтээгүй. “Нэг хайрласан хүндээ үнэнч байна. Ирээдүйд учрах хайртай хүнээ заяаны хань минь болох хүн байгаасай хэмээн хүсдэг” гэж ярьсан Ану тун удалгүй санасандаа хүрсэн. Өдгөө хайртай залуутайгаа Бээжинд хамт амьдарч байгаа төдийгүй хятадын эрлийз биш гэдгийг нь зарлаж, халуухан зургуудаа хэвлэлд дэлгэсэн юм. Нүүрэндээ 7500 ам.доллараар алтан утас тавиулсан дуучин бүсгүй хүзүү, зүрхэндээ энэхүү эмчилгээг хийлгэсэн гэдгээ нуугаагүй.

Хэдэн жилийн өмнө сэтгүүлд зориулан нүцгэн зураг авахуулсан ч аав нь дургүйцсэн тул дахиж ийм алхам хийхгүй хэмээн өөртөө амласан гэдэг. Мөн архи, тамхинаас холуур явахыг хичээдэг тэрбээр нэг тоглолтонд дуулахдаа сая төгрөг авдаг. Өнгөрсөн жил  “Fashion Asia awards-2012”-т оролцож "Шилдэг загварлаг эмэгтэй дуучин" номинацид өрсөлдсөн удаатай.


  1. 4.    “Ану хатан”-аар амьсгалсан дуучин Д.Отгонжаргал

Улсын филармонийн гоцлол дуучин, “Voice” хамтлагийн гишүүн Д.Отгонжаргал урьд нь нэлээд хэдэн хит дуу гаргаж, тоглолт хийж байсан ч өнөөдрийнх шиг ингэтлээ олонд танил болж чадаагүй. “Ану хатан” түүхэн сэдэвт уран сайхны кинонд гол дүр бүтээсэн дуучин бүсгүй мэргэжлийн жүжигчдээс дутахааргүй авьяаслаг нэгэн гэдгээ энд харуулсан байдаг. Гурван ах, хоёр эгчтэй өнөр өтгөн айлын отгон охин тэрбээр өөрийгөө “Маш  эршүүд, юм юманд сонирхолтой, эвсэг зантай” гэж тодорхойлжээ. Сурагч насны мөрөөдөл нь зураач болох байсан тул 13 жил зураг зурсан гэдэг.  Харин аравдугаар анги төгсөх жилээ гэнэтхэн дуучин болохоор шийдэж олон жил хичээллэсэн уран зураг, сагсан бөмбөгөө орхисон түүхтэй.


Селин Дион, Мариан Кэри, Хьюстин нарын дууг сонсох дуртай Д.Отгонжаргал дуулахаас гадна ятга, ёочин, шанз, гитар, мандолин хөгжмийг гайхалтай тоглодог гэсэн. 25 настайдаа гэр бүлийн амьдрал зохиосон ч нөхөр нь түүний мэргэжлийг ойлгодоггүй учраас хоёр тийш болсноо нуудаггүй. “Эрчүүдийг мөнгөтэй, чадалтай байхаас илүүтэй ханилсан хань, үерхэж буй бүсгүй, үр хүүхэд, ээж, аавдаа жижиг сажиг зүйл дээр ч гэсэн битгий худлаа ярьж байгаасай” гэж хүсдэг юм билээ. Ээжийнхээ элгийг дэвтээж, эмээтэйгээ хамт цаг тоолон хүлээдэг гэх түүний охин н.Мөнгөншагай одоо таван настай аж.

“Гэгээн   муза-2010” наадмын хөгжимт жүжгийн төрөлд өрсөлдөж “Хязгааргүй” моно опера жүжгээрээ шилдэг эмэгтэй дүрийн шагнал хүртсэн тэрбээр мөн БНСУ-д зохиогдсон “Хаврын баяр” наадамд оролцон 20 гаруй улсын 500 орчим уран бүтээлчдээс хоолойны цар хүрээ, дуулах чадвараараа онцгойрон шалгарч Гран при хүртэж байжээ.

“Монголын түүхэнд дайны талбарт зэвсэг барин тэмцэлдсэн хоёрхон хатан байдаг. Тэр нь Мандухай сэцэн хатан, Ану хатан хоёр. Ийм дайчин хатдын нэгнийх нь дүрийг бүтээсэндээ туйлын баяртай байгаа” гэж ярьдаг. Түүнийг "Ану хатан" киноны гол дүрийг бүтээх болсонд УДЭТ-ын жүжигчин Ц.Баясгалан ихэд дургүйцэн “Мэргэжлийн бус хүн, жүжиглэх чадваргүй” гэж хэвлэлээр дайн зарласан удаатай. Учир нь, жүжигчин Ц.Баясгалан "Ану хатан" драмын жүжгийн гол дүрийг бүтээсэн юм. Кино багийнхан жүжигчин Баясгаланг киноны гол дүрдээ тоглуулна гэж байгаад гэнэт өөр хүн сонгосон нь ийнхүү дургүйцэхэд хүргэсэн гэдэг.

"Гоолингоо" бүжгийн төвд олон жил хичээллэсэн Д.Отгонжаргал найз охидтойгоо хамт хөлсөө гартал бүжиглэх гэж хааяа night club-т ордог гэнэ лээ. Тэрбээр үнэтэй брэндийн хувцас гоёлыг таашаадаггүй бөгөөд боломж олдвол гадаадын улс орноор аялахыг хүсдэг. Харин түүний туйлын зорилго нь дэлхийд данстай дуучин төдийгүй өнөр өтгөн гэр бүлтэй болох гэсэн шүү.

С.Цахиур

Дуучин Б.Мягмарсүрэн
Дуучин Б.Мягмарсүрэн
"Гурван охин" хамтлагийн дуучин Х.Ану
"Гала" хамтлагаар овоглодог дуучин Ч.Уранхолбоо
"Ану хатан"-аар амьсгалсан дуучин Д.Отгонжаргал
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
duuchin myagmarsureng bas anu gedgiimuu.yostoi sonsooguin bn
2013-05-30 09:16:37
end unen geh medeelel ih baga yumaa ihenhdee het hetruuleg bn hamgiin tom endvvrel duuchin myagmarsureng SORBONNE.d bagshilj bgaa gej yaaj hudal bichej chadaj bnaa daraa darachinh ni humuust ch bas heterhii hetruuleg bnaa
2013-05-30 10:23:13
Duuchin OTGONJARGAL xamaagui orig GOY Xaragdaj bn
2013-05-31 08:05:17
bugd huumel mooomtoi ni uneeen.
2013-05-31 17:32:23
myagmarsuren l orig haragdaj bna.gala anu tsarai muutai.tordoj2 l ene suu dee. harin 3 emee hamtlagiin anu huzuugui yuma.otgonjargal ch de tomson hamralchaad kk
2013-06-01 07:54:26
Галагийн Ану дээд зэргийн мэргэжлийн биеэ vнэлэгч гэсэн шvv
2013-06-01 12:31:43
Nuhur n sorbonne d bagshilj baigaad amia horlood sienna murunguus oldson geed baisan bishuu....muuhai huiten zaraitia avgai l baina
2013-06-02 01:45:35
galagiin anu 3 matriin anug uchir zuggui bogsdoh ymsan !
2013-06-02 03:40:20
baliar arhichin tanhai avgai.huurhii muu taliigaach nuhuruu mun ch ih zovooj bas zodoj deerlehdeg bsan daa.yag unendee ene huuhnees bolj muudaad sogtuu Sena murund unaj uhsen yum shuu dee.
2013-06-04 00:50:16
teneg buduun gaai shig avgai bid 2 anu gej uuriiguu nerleed bhdaa ch yah be.alkaash arhichin avgai chini.kkk
2013-06-04 00:52:19
tiimee .huuchin taliigaach nuhur ni bagshilj bsan uu geheeeees.naad muu tolgoidoo arhinaas uur yumgui avgai bid 2iin bagshildag gej yu bsan yum.
2013-06-04 00:53:33
Naran chi tuuntei arhi uuj uzee yu?????????????? bolioch hun gutgehee. Gutgeh bas huulitai shuu.Netiin araas yu ch bichij boldog tsag ungursun baihaa.Bichsenee haritsah hariutslaga baidag gej bodoj baina.
2013-06-04 09:50:36
Ene otgonjargal estoi hulduu******huuhen bnleeshdee.sayhan 50 sayiin ynalt geed nevtruulegt orsniig n harlaa.medleggui tenegee gahyylah shigl bolson.hydlaa angalzaj ineehees uur yumgui er n ter bj bgaa n ee ug yaria neee arai l bish
2013-06-04 11:02:37
ene saraa nereer xuniig eldveer xaraaj zuxeed bgaa xuuxen boliochee ;manai mongoliin duuchid busguichuud tsomooroo l saixan shdee.yumiig sain saixan talaas n olj xarj surchixaad daraa n ............
2013-06-04 19:15:10
өөрсдөө өнгөөр ч мөнгөөр ч ану болж чадахгүй атаархагчид болчихгүй юу бахархаж байна АНУ нараараа
2013-06-07 10:38:36
Gambuush bas ooriigoo Anu gej nerledgiin shd.
2013-06-07 23:30:14
Tanii duug tanii nohoriin duug eh oron chini sanaj baina. Ta tolgoltoo hiigeerei.
2013-06-11 02:19:41
Taniig nutag huleej baina. Ta togloltoo hiigeerei nutagtaa saikhan duugaa bidendee duularai.
2013-06-11 02:20:23
teer jil ta manai aimagt irj togloson shuu dee yamar saikhan duuldag yamar saikhan busgui yum be ta manai nutagt ahiad ireerei togloltoo hiigeerei
2013-06-11 02:21:22
Mongol ulsdaa irj baigshilbal yasan yum be? Soel urlagiin deed surguulid ta shig hooloitoi hun mash olon saikhan duuchid toruulnee. Odoo nutagtaa ir ir ...
2013-06-11 02:22:28
Nutagtaa ireed togloltoo hiihiig husej baina shuu duuchin Myagmarsuren...ta nutagtaa bgshilaad nutagtaa duugaa duulaarai! Tanii efnuud sanaj baina shuu
2013-06-11 02:24:43
Duuchin Myagmarsuren ta saikhan busgui shuu...duugaa duulaarai
2013-06-11 02:26:30
Ану нар сайхан . Бахархаж байна. Хайртай.
2013-06-26 17:32:46
Galagiin anu chi hamgiin shildeg hamgiin goyo busgui shuu
2015-02-11 04:11:57
Saihan bvsgvichvvdeeree baharhaj bn
2015-05-09 11:40:25
duuchin Otgon jargal huurhun ym aa
2017-02-27 15:24:37
Шинэ мэдээ