“Загасан нүд-2015” наадмын шалгаруулалт эхэллээ
201507/f851ca30e9e8775d5bb4cace24164e56_XL.jpg

Телевиз, кино сонирхогчдын олон улсын “Загасан нүд 2015” наадмын үндэсний шалгаруулалт эхэллээ.

Энэ жил 13 удаагаа зохион байгуулж буй тус наадамд Байгаль-Аялал, Миний гэр бүл-Манай хот, Cinema буюу кино, Animation буюу компьютер графикаар бүтээсэн кино, Хөгжилтэй агшин гэсэн төрлөөр оролцох боломжтой.

Үндэсний хэмжээний бүтээлийг ирэх сарын 15-ныг хүртэл UBS телевизийн байранд “Загасан нүд” фестивалийн комисс хүлээн авч байна. Наадамд оролцох бүтээл нь DVD болон HD форматаар бичигдсэн байх шаардлагатай бөгөөд нэг бүтээлийн үргэлжлэх хугацааг 15 минутад багтаахыг сануулж байна.

Монголоос оролцогчдын бүтээлийг мэргэжлийн комисс шалгаруулна. Таны бүтээл үндэсний хэмжээнд шалгарснаар ОХУ-ын Улаан-Үд хотноо болох телевиз кино сонирхогчдын “Загасан нүд-2015” олон улсын наадамд оролцох юм.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Exrtmeely helpful article, please write more.
2016-10-11 06:43:55
Шинэ мэдээ