Пуэрто Рикогийн алдарт жүжигчин, 44 настай Розлин Санчэз
201704/o-ROSELYN-SANCHEZ-LATIN-GRAMMY-facebook.jpg

Пуэрто Рикогийн алдарт дуучин, халуухан модель, жүжигчин Розлин Санчэзийг бид “Овжин үйлчлэгчид” киноны гол дүр болох Кармен Лунагаар мэдэх билээ.

Энэ жил 44 нас бүрч байгаа тэрбээр жил бүр дэлхийн хамгийн халуухан 100 бүсгүйчүүдийн жагсаалд дээгүүр бичигдсээр ирсэн байдаг. Түүний урлагийн гараа 1992 онд “Captain Ron” кинонд Кларис гэх Исланд охины дүрд тоглосноор эхлэжээ. Царайлаг, бие хаа төгс түүнийг кинондоо тоглуулах гэсэн найруулагчид ар араасаа хүсэлт тавьсан ч тэр дуучны карераа эхлүүлсэн байна. Тэр цагаас өдийг хүртэл Розлин жүжигчин, дуучин, продюсер хэмээгдэн дэлхийн сая сая иргэдийн шүтээн болжээ.

Хувийн амьдралын тухайд тэрбээр 1998 онд алдарт боксчин Гари Стрэчтэй гэрлэж, нэг хүүхэдтэй болсон байна. Хосуудын хувийн амьдрал ээдрээтэй байсан учир удалгүй хоёр тийшээ болжээ. Салсныхаа дараа Розлин уран бүтээлдээ түлхүү анхаарал хандуулсан ч 2008 онд өөрөөсөө гурван насаар дүү Эрик Уинтэр гэх царайлаг жүжигчин залуутай хуримлажээ. Тэд одоо нэг охинтой юм. Ингээд 40 аль хэдийн гарсан ч дэлхийн олон залуусын мөрөөдлийн бүсгүй байсаар байгаа Роклин Санчэзийн халуухан зургуудыг хүргэе.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 

Б.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
UNEXEER SAIXAN BUSGUI BNAAAAA..........
2017-06-13 04:29:33
Шинэ мэдээ