Шакира: Гэрлэлтийн баталгаа ер нь ямар ач холбогдолтой гэж
201706/Shakira.jpg

Дуучин Шакира, “Барселона”-гийн хамгаалагч Пике нар удахгүй албан ёсоор гэрлэх гэж байгаа аж. Гэхдээ Шакира гэрлэлтийн баталгаанд нэг их ач холбогдол өгдөггүйгээ хэлжээ. Тэрбээр “Glamour” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Миний хувьд паспорт дээрх тамга юу ч биш. Гэрлэсэн гэсэн тамга паспорт дээр дарлаа гээд юу өөрчлөгдөнө гэж. Би Пикегийн эхнэр гэдгээ эртнээс л мэдэрч байгаа” гэсэн байна.


40 настай Шакира, 30-тай Жерар Пике нар 2010 онд поп дивагийн “Waka Waka” (This Time for Africa) дууны клипний зураг авалт дээр танилцсан билээ. “Waka Waka” дуу 2010 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийн албан ёсны сүлд дуу байсан юм. Тэр үеэс хойш Шакира, Пике нар хамтдаа байгаа билээ.


Шакира мөн ярилцлагадаа хоёр дахь хүүгээ төрүүлээд уран бүтээлээсээ холдохыг хүссэн ч нөхөр нь түүнийг ятгаж дөнгөсөн талаар хуучилжээ. Хүүхдүүддээ анхаарахын сацуу уран бүтээлээ хийх нь амаргүй байсан учир Шакира шинэ цомгоо бичүүлэхээс татгалзах гэтэл Пике түүнд чанга бөгөөд ойлгомжтойгоор бүх зүйлээ орхихыг нь зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн гэнэ. Түүний зөв байсныг дуучин бүсгүй ярьжээ.

Тэд долоон жил хамт амьдарч, хоёр хүүхэдтэй болсны эцэст энэ жил албан ёсоор гэрлэхээр шийджээ.

Шакира рассказала о своем отношении к браку зурган илэрцүүд


О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Тегс хосууд
2017-06-13 16:10:29
Гэрлэхээрээ л салдаг даа
2017-06-14 19:43:10
Шинэ мэдээ