Нүүрээ будаагүй Хайди Клум улам ч үзэсгэлэнтэй
201706/10b2eae723531264759e9ac21572b60d_fitted_740x0.jpg

44 настай супер модель Хайди Клум нүүрээ будалгүй, гоёж гангалалгүй гадуур алхжээ. Гэвч Хайди ийм байхдаа улам үзэсгэлэнтэй, залуу, өөртөө итгэлтэй харагдсан нь олон хүнийг гайхашруулав. Фэнүүд нь төдийгүй загварын мэргэжилтнүүд түүнийг 15 насаар залуу харагдаж байсныг шагшиж байгаа аж.

Хайди Нью-Йоркийн “Greenwich” зочид буудлаас гаран өөрийг нь хүлээж байсан машин руу явахдаа энгийн хар сарафантай, том цүнх барьсан, нүүрэндээ будаг огт түрхээгүй байгаа нь гэрэл зурагчдын дуранд өртжээ.

Хайди Клум дөрвөн хүүхдийн ээж болсон ч сайхан бие, будаггүй төрхөөрөө гайхуулах дуртай, өөртөө маш итгэлтэй эмэгтэй билээ. Тэрбээр саяхны нэгэн ярилцлагадаа “Би амьдралдаа олон зүйлийг туулж өнгөрүүлсэн. Одоо илүү туршлагатай, ухаалаг, өөртөө итгэлтэй болсон байна” гэж ярьсан юм.


О.Саша

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
homsog sormuusgui shav shar
2017-06-16 07:45:30
saihan zvil harsangui dee, baidag neg abgai bnaa. barag nasandaa l bnaa. zaluu gej harah gui l bolob uu daa..
2017-06-19 03:37:33
Nasandaa l bna shdee. Tegeed ch gots ,goe yum haragdahgvi bna oo
2017-06-19 16:44:18
yostoidoo bdag l awgai bna
2017-06-22 00:53:56
хаха та нар чинь ямар атаархуу юм бэ, барьцаж үхлээ л дээ. Будаагүй яг оригоороо залуу сайхан бн аа Хайди Клум.
2017-06-29 03:58:45
end harin shog avgai nar ataarhlaa bichjee delhiin od shuu dee ha ha ineed hurchlee baidag l avgai ch geh shig
2017-07-21 05:44:07
estoi goe bna origooroo iim bna getel budaad zasuulaad ch iim boldoggui hugshin awgai bitgii hel zaluuhan ohid zunduu bna manaihan gej haa holiin gadaad hund hurtel ataarhaad muu ug shidej baidag munhag humuus shu
2018-01-26 05:24:53
Шинэ мэдээ