П.Шүүдэрцэцэг: Мөнгөтэй эрэгтэй хүмүүсээс харшилтай
201706/1.JPG

Залуухан хэрнээ кино урлагт чамгүй амжилтыг үзүүлээд байгаа нэгэн бол П.Шүүдэрцэцэг билээ. Тэрбээр жүжигчний мэргэжлээр сургууль төгсөөгүй ч мэргэжлийнхнээс дутахааргүй сайн жүжиглэдэг гэдэгтэй хүмүүс санал нийлэх буй заа. Түүний манай zindaa.mn сайтад өгсөн ярилцлагыг уншигч танд хүргэе.

Шүүдэрээ маань ямар уран бүтээлээр тэсрэлт хийж, үзэгчиддээ бэлэг барих гэж байна? 

- Уран бүтээл хийлгүй хоёр жил болжээ. Хамгийн сүүлд 2015 онд “Бид гурвын болзоо” кинонд тоглосон. Үүнээс хойш уран бүтээлийн тал дээр зогсонги байгаа. Харин өөрийгөө хөгжүүлэх болон шинээр эхлүүлж байгаа ажилдаа анхаараад төдийлөн завгүй байна. Хоёр жилийн хугацаанд үзэгчидтэйгээ ямар нэгэн дүрээр уулзаагүй болохоор өмнө нь тоглож байсан дүрүүдээсээ илүү өөр, тэсрэлттэй дүрээр уулзахыг хүсч эрмэлзэх боллоо. Дандаа л энгийн, байдаг л эмэгтэйн дүр надад оногддог. Тиймээс би өөр шинэлэг дүрийг тоглож, хүчээ соримоор санагдах юм. Илүү туршлагажиж, яг миний хүсч байгаа дүрийн санал ирэхийг  хүлээгээд байж байна. Яг одоо хийж байгаа ажил гэвэл өөрийн нэрээр “Шүүдэрхэн” галбиржуулагч бүс гаргасан. Хувийн мөрөөдлөө багахан ч гэсэн биелүүлээд, үзүүрээс нь атгаад явж байгаа гэхэд болно.

Хэзээнээс өөрийн брэндийн бүсээ гаргая гэж бодсон бэ? 

- Өөрийн нэрийн брэндийн бүтээгдэхүүнийг гаргах юм сан гэж олон жил бодож явсан. Өнөөдрийн хувьд надад юмыг эхэлж байгаа нь энэ. Түүнээс биш шууд л “Шүүдэрхэн” гэдэг дэлгүүр нээнэ гэхээр арай чадал хүрэхгүй байгаа. Гэхдээ аливаа зүйлийг шат шатаар ахиулах нь илүү амттай байдаг. Бодоод суугаад байлгүй зориглоод ажлаа эхлүүлсэн дээ. Ажлаа эхлүүлээд сар л болж байна. Хэцүү зүйл тохиолдох үе зөндөө. Тэр болгонд  сэтгэл санааны бэлтгэлгүй байсан юм байна лээ. Мөн хувцсан дээр өөрийн нэрээ бичүүлсэн нь тийм ч зөв алхам байгаагүй гэдгийг одоо ойлгосон. Миний нэртэй бүсийг авах хүн байна, авахгүй ч хүн бий. Бүсийг маань эрэгтэй хүмүүс их сонирхож байгаа. Бүс нь эрэгтэй хүний хийморь лундаа. Тиймээс эмэгтэй хүний нэртэй бүсийг зүүх нь зохимжтой гэж бодохгүй л байна. Улмаар нэрээ тавиагүй бүснүүдийг худалдаанд гаргаж байгаа.  Өөрийн “Шүүдэрхэн” нэрээр л юм хийнэ гэж бодоод байснаас биш тэр болгоныг тооцож үзээгүй нь алдаа болсон байх.

Ямар зориулалттай бүс вэ, хэдэн төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна? 

- Хоёр зориулалттай бүс байгаа. Нэг нь хөлөргөн тураах буюу массаар нь тураана.  Нөгөөх нь гарлбиржуулан тураах буюу тайл гаргадаг. Ерөнхийдөө чанар сайтай бүтээгдэхүүний тоонд ордог ба Колумба Улсад дэлхийн стандартын дагуу үйлдвэрлүүлсэн. Галбиржуулагч бүсний давуу тал нь бөөр, нурууны хамгаалалттай тул тулгууртай, агаар сайн нэвтрүүлэх учир хэт их хөлөргөхгүй юм. Үнийн хувьд 140000 төгрөгөөр худалдаалагдах ёстой байсан. Гэхдээ олон хүнд хүргэхийн тулд хямд үнээр худалдаалж байгаа. Галбиржуулагч нь 89000 төгрөг, хөлөргөгч нь 49000 төгрөг.

Бүс хэр үр дүнтэй вэ? 

- Би одоогийн байдлаар 20 хоног хэрэглээд байгаа. Арай бэлхүүсээ хэмжиж үзээгүй байна. Сард 5-10 сантиметр бол зоолттой хасна. 10 хоногийн дараа бэлхүүсээ хэмжиж үзнэ. Ямар ч байсан миний бэлхүүс нэлээн нарийссан. Сая эмнэлэгт хэвтэж, таргалж гарч ирснээс хойш нэлээн турсан. Гэхдээ аливаа нэг юм хэчнээн сайн чанартай байсан ч гэсэн хувь хүний хэр сайн тууштай хэрэглэхээс хамаарч үр дүн гарна. Түүнээс биш бүс зүүгээд л өргөс авсны дайтай болохгүй. Хүнээсээ шалтгаалаад үр дүн харилцан адилгүй байх.


Анх 2009 онд “Хайрлаж болох уу” кинонд тоглож кино урлагт хөл тавьсан. Тухайн үед догдолж байв уу? 

- Анхны минь дүр болохоор их сайхан дурсамжтай. Эргээд харахад жижигхэн Шүүдэрхэн байдаг. Миний хамгийн азтай үе байсан бол уу гэж боддог. Анх удаагаа пробонд орж тэнцээд кинонд тоглохоор болно гэдэг жүжигчин биш хүний хувьд маш азтай явдал. Азтайгаар өөрийн гараагаа эхэлснээс хойш долоон кинонд тогложээ. Энэ хугацаанд олон зүйлийг сурч мэдэж авлаа. Найман жилийн өмнө тоглож байсан “Хайрлаж болох уу” кинондоо маш их хайртай.  

Анхныхаа кинонд тоглохдоо найруулагчдаа их загнуулдаг байв уу? 

- Ер нь их загнуулна. Анхны киноны найруулагч Солонгос хүн байсан. Монгол орчуулагчаар дамжуулж харьцана. Тухайн үедээ Солонгос найруулагч надаас хэцүү зүйлийг шаардаад байгаа юм шиг санагддаг байсан. Орилж уйл гээд л. Би огт орилж уйлдаггүй байсан болохоор чаддаггүй. Өдөр болгон загнуулна, бараг загнуулахгүй үе байхгүй. Гэхдээ сэтгэлд үлдсэн сайхан дурсамжийн нэг минь. Одоо болтол тэр киноны найруулагч, багийнхантайгаа холбоотой байдаг. Намайг  чи ёстой хэвээрээ л байна гэдэг юм. Би ер нь гөжүүд төрлийн хүн. Энэ зан маань анхны дүрээ ороход сөргөөр нөлөөлсөн болов уу гэж боддог. Үүнээс хойш өөрийн хувийн зан характераа ажлын тал дээр гаргаж болохгүй гэдгийг ойлгосон.  

-  Жүжигчний мэргэжлийг яагаад сонгосон бэ?

-  Гол нь би жүжигчин биш. Гэхдээ багаасаа урлагаар явсан болохоор урлагт хайртай, элэгтэй. Мэргэжлийн жүжигчин биш болохоор, жүжигчин гэж дуудуулахдаа тийм ч таатай байдаггүй. Нэрээр минь дуудвал зүгээр. Манай удамд Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар, Урлагийн гавьяат зүтгэлтэн уран бүтээлч хүн бий. Тэр хүнийг байдаг гэдгийг мэдээд жүжигчин болох бодолтой болсон. Анхны дүрээ тоглосноос хойш киноны санал ирж эхэлснээр мэргэжлийн болох ёстой гэдгийг ойлгосон. Харамсалтай нь жүжигчний ангид орох цаг тохироо нь бүрдэж өгөхгүй байсан. Би СУИС-ийг 2015 онд урлаг судлаачаар төгссөн. 

- Хамгийн их тусалж дэмждэг хүн гэвэл?

- Ээж минь л юм даа. Ээж миний арын албыг бүрэн хариуцдаг. Мөн ээжээс өөрцгүй нэг эгч бий. Тэр хоёр бол миний сурган хүмүүжүүлэгч багш, найз нар минь.  Арын алба гэр бүл сайн байх нь тухайн хүн хүссэн зүйлдээ тэмүүлж, тэмцэх боломжийг олгодог. Өдий хүртэл намайг дэмжиж ирсэн ээждээ болон эгчдээ баярладаг. Бүх зүйл дээр тусалж дэмжиж, асаалттай танк шиг л байдаг. Ээж минь миний хүссэн бүх зүйлийг бурхан шиг биелүүлээд байдаг гэхэд хилсдэхгүй.

Өөрөө их энхрий, ялдам, эрх танхи санагддаг. Та бодит амьдрал дээрээ ч гэсэн тийм үү?

- Би багадаа огт эрхэлж өсөөгүй. Долоон настайгаас Хүүхдийн ордны бүжгийн дугуйланд явж эхэлсэн. Урлаг уран сайхны чиглэлээр багаасаа хичээлэлх нь бие даах чадварыг маш сайн хөгжүүлдэг байх. Айлын хүүхдүүд шиг машинаар дугуйландаа хүргүүлж, авахуулж байгаагүй. Би ер нь багаасаа биеэ дааж, ганцаараа автобусаар л явчихдаг байсан. 10 жил сургуульд явахдаа гэрийнхнээрээ сургуульдаа хүргүүлж үзээгүй. Айлын ганц гэдэг утгаараа эрх байх магадлал их байж болох байсан юм шиг. Хувь хүн нь угийн эрх байсан боловч, гэр бүлийнхэн маань эрхлэх боломж олголгүй багаас минь бие даалгасан. Харин одоо хөгширсөн хойноо хамаагүй их эрх болчихсон. Багадаа эрхэлж байгаагүйгээ хөгширсөн хойноо нөхөж эрхэлж байна гэхэд болно. Ойр дотнын хүмүүс маань хүртэл яасан их эрх юм бэ гэдэг болсон.

Гэр бүлийн үнэ цэнэ юун дээр тогтох вэ?

- Итгэл, хүндлэл, тэвчээр. Энэ гурав оршин байгаа цагт хайр байна. Хайр байгаа цагт гэр бүл мохохгүй.

Сүүлийн үед залуусын салалт ихсэж байна. Үнэнч байх тухай юу гэж боддог вэ?

- Хос хоёроос хамаарна. Зөвхөн нэг нь хичээгээд юу ч бүтэхгүй. Хэн нэгнийх нь сэтгэл хөрсөн болоод л салж байгаа байх. Гэхдээ насаараа бие биедээ үнэнч амьдарсан хосууд байдаг. Тэдгээр хосуудын залгамж халаа болсон тийм сайхан үнэ цэнэтэй гэр бүлийг цогцлоохыг хүсдэг. Миний хувьд гэр бүлийн үнэ цэнэ номер нэгт байдаг.

Шинэ хайрын тань тухай хүн бүр сонирхож байгаа. Найз залуугаа танилцуулж болох уу. Адилхан урлагийн хүн үү?

- Одоохондоо найз залуугаа танилцуулмааргүй байна. Найз залуугийнхаа тухай ярихгүй байгаа нь бусдын хэл амнаас сэргийлж байгаа юм. Маш их хэцүү цаг хугацааг ардаа өнгөрөөсөн. Найз залуутайгаа үерхээд зургаан сар л болж байна. Би Тэмпог ч гэсэн тэгж л хамгаалж байсан. Одоо ч гэсэн Тэмпогийн тухай ярихгүй байгаа нь бусдаас хамгаалж, хэл аманд оруулахгүй, хараал, ерөөл эдлүүлэхгүй гэсэндээ хийж байгаа миний үйлдэл. Найз залуугийн маань хувьд хэцүү үед уйлж, дуулж байх үед хажууд гарч ирсэн. Хүнд үед халамжилж, дэргэд байгаа хүнд эмэгтэй хүн дасчихдаг байх. Хэцүү орон зайг нөхөж гарч ирсэн хүн минь.

-  Кино урлагт хөл тавиад нэлээдгүй хугацаа өнгөрч. Энэ хугацаанд сэтгэлд хоногшсон мөчөөсөө хуваалцаач?

- Жүжигчин болсноор амьдралд минь олон дэвшилтэт өөрчлөлтүүд гарч ирсэн. Гэвч үүний хажуугаар маш их хөдөлмөр шаардсан, хэцүү  мэргэжил гэдгийг нь мэдэрдэг. Ер сайхан дурсамжтай он жилүүд өнгөрч байна. Эргээд харахад би зөв зам дээрээ зөв газраа зогсож байна гэж боддог. Хөдөлмөрлөхгүйгээр өнөөдөрт хүрэх боломжгүй. Би буруу замаар бусдад хурдан танигдахаас илүү зөв замаар явж удаан ч гэсэн хамаагүй танигдах нь илүү үнэ цэнэтэй. Танигдахгүй байсан ч хамаагүй. Бусдын л адил нөөц боломжоо ашиглан, хөдөлмөрлөж яваа нэгэн эмэгтэй. Би өнгөрч байгаа цаг мөч бүрээсээ жаргалыг мэдэрдэг. Учир нь дуртай ажлаа хийж байгаа болохоор. Ер нь бол та амьдралыг аль өнцгөөс харж, ямар өнгөөр будмаар байгаагаас шалтгаалж амьдрал чинь тэр өнгөөр будагдана. Би уйтгарлаж гуньж, хар бараан талыг харахаас илүүтэй, гэрэл гэгээтэй талыг харахыг хүсдэг. Тийм учраас үргэлж тэнэг юм шиг инээдэг байх. Инээх нь баяр баяслыг өгдөг.

Өөрийн тань тухай сөрөг сэтгэгдэл,  мэдээллүүдэд хэрхэн хандаж, яаж хүлээж авдаг вэ?

- Үнэн биш зүйлийг тоодоггүй юм дөө. Ер нь бараг үнэн зүйл байдаггүй /инээв/. Манай Монголчууд туйлшрамтгай мартамхай хүмүүс шиг санагддаг. Нэг тийшээгээ туйлширч байснаа мартчихдаг. Дараа нь дахин сөхөөд туйлширч байгаагүй юм шигээ муулдаг. Тийм ч учраас би ач холбогдол өгдөггүй. Хэрэв миний тухай бичсэн бүх зүйлийг уншаад байвал галзуурах юм шиг санагддаг. Тиймээс би эрүүл байгаа биеэ хайрлахыг хүсч байна


-  Эр хүний ямар зан байдал, дүр төрх танд таалагддаг вэ. Эр хүн мэдээж мөнгөтэй байх ёстой юу?

-  Би мөнгөтэй эрэгтэй хүмүүсээс харшилтай. Мөнгөтэй эрэгтэй хүнийг амьдралынхаа хариар сонгохгүй. Харин мөнгөтэй болох эрэгтэй хүнийг сонгоно. Мэдээж амьдралд мөнгө чухал хэрэгцээт зүйл, аз жаргалтай амьдралын жижигхэн хэсэг. Баян биш баяжих хүнийг сонгох юм. Амьдралынхаа ханиар залуу хүнийг сонговол хамтдаа дөрвөн мөч ажиллагаатай байгаа цагт амьдралаа хөдөлмөрлөөд босгохыг илүүд үздэг. Энэ нь сэтгэлд өег. Босгосон амьдралаа эргээд харахад амархан нураад унчихаар харагдахгүй байна байх. Эр хүний хувьд эмэгтэй хүнийг хайрлаж халамжилдаг, мэдрэмжтэй, хэзээ хаана, яахуу гэдгээ мэддэг, романтик сэтгэлгээтэй байвал гоё. Гол нь эрэгтэй хүн хэлсэн ярьсандаа хүрдэг байх хэрэгтэй юм шиг санагддаг.

Өөрт тань олны танил юм уу, эсвэл баян хүнээс ямар нэг санал ирдэг үү?

- Тийм санал урлагийнханд зөндөө л ирдэг байх. Надад бол зөндөө ирж байсан. Би ер шулуухан талдаа хүн. Тийм төрлийн эмэгтэй биш гэдгээ маш тодорхой илэрхийлдэг. Эмэгтэй хүн бүр маш их үнэ цэнэтэй. Тэр үнэ цэнээ мартаад байх шиг санагддаг. Би өөрийнхөө үнэлж, үнэ цэнээ мэддэг учраас тэр замыг хэзээ ч сонгохгүй. Надад ирж байгаа саналуудыг хүлээж авдаггүй. Тийм амьдрал надад зохихгүй. Тэр амьдралыг ч хүсдэггүй. Эрэгтэй л хүн бол эрэгтэй хүн. Ямар ч эрх мэдэлтэй, мөнгөтэй хүн байсан эмэгтэй хүний өлмийнд сөгддөг. Тэрийг нь харах өрөвдмөөр. Мөн эмэгтэйчүүд өөрсдийнхөө үнэ цэнийг мэдэхгүй эрчүүдийг өөгшүүлээд байх шиг.

- Ер нь өөрийн юмандаа их харам байх. Хэр хартай вэ?

- Тодорхой хэмжээнд байдаг. Өөрийгөө доош нь хийж, үнэ үнэгүйдүүлэхгүйн тулд нээх харддаггүй. Өөрийнхөө үнэ цэнийг мэдэрч л байгаа бол хардах шаардлагагүй.

Ирээдүйд жүжигчнээс гадна өөр ямар салбарт хүч сорино гэж төсөөлж, төлөвлөж байна?

- Гоо сайхны бүтээгдэхүүн, салон, бизнесийн салбарт хүч сорино гэж бодож байгаа. Өөрийнхөө чадах зүйлийг эмэгтэйчүүдэд ойртуулж өгөхийг хүсдэг. Эмэгтэйчүүдийнхээ сэтгэлийг өөдрөг байлгахыг эрмэлздэг.

- Гоо сайхны мэс заслын тухайд таны бодлыг сонсъё. Учир нь өөрийг чинь их хамааруулж ярьдаг?

- Яг үнэнийг хэлэхэд гоо сайхны мэс засал хийлгэхээс би айдаг. Уул нь хийлгэх сонирхол байдаг байсан. Би өөртөө мэс хүргэж үзээгүй болохоор хийлгэе гээд чаддаггүй. Гэхдээ хүн нэг амьдарч байгаагийнх өөртөө сэтгэл хангалуун байх шаардлагатай. Үнэхээр хүн өөртөө таалагдаж байвал хийлгэхийг дэмжинэ. Миний хувьд бол ямар нэгэн мэс засал хийлгэсэн гэсэн мэдээлэл гарсан нь худлаа гэдгийг бардам хэлнэ. Жижиг оёдол давхраа ч хийлгэж үзээгүй. Хүмүүс миний хамрыг муу хэлээд байхаар нь багаасаа хамраа янзлуулъя гэж боддог байлаа. Тэгсэн чинь хамар хийлгэсэн, давхраа хийлгэсэн гэж яриад байхаар нь засуулахаа больсон.

-  Гоо сайхан байхын нууцыг өөрийнхөөрөө тодорхойлооч гэвэл?

- Өөртөө хэр арчаатай байгаа болон дотоод үзэл бодлыг хамруулна.  Эмэгтэй хүн мөнхийн гоё сайхан байх хэрэгтэй. Хүнтэй суусан ч олон хүүхэдтэй болсон ч ямагт гоо сайхандаа анхаарч байх нь чухал. Тийм ч учраас бүх эмэгтэй хүмүүс үзэсгэлэнтэй байгаасай гэж хүсдэг.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
SHAANA BIZ HAMGIIN TURUUND MONGO DARAA NI OILGOMJTOI SH DEE. ED NAR BOLSON HOINO HEREGTSEEGEE YAJ HANGAH YUM
2017-06-20 20:30:33
Neeeh sonin hugshin barbi styletei yum bna
2017-06-20 20:35:20
NEG IKH TOM ALIMAN KHATSAR
2017-06-20 20:48:45
Shal hudlaa. Mongonii l hoinoos guij baij
2017-06-20 20:55:19
дажгүй гэхдээ даанч монгол хэлээ сайн сурахгүй байгаа залуу үеийн төлөлөгч байна Бэрд шиг биш бурхан шиг ээж гэж хэлсэн бол... Бэрд гэдэг чинь муу юм болгоныг хийдэг чөтгөр шуламыг хэлсэн бас нэг хэлбэр шүү дэ. Тэгхээр боловсролдоо анхаар боловсрол ахин боловсрол
2017-06-20 20:59:29
oron garan ch yum shig-bi ih neelttei ilen dalangui hun gesnee bi buh nuuj yavahiig iluud uzdeg geh utgatai yum yariad,uhaantai boloh geed yadchihsan huuhnuud ih baih yuma.
2017-06-21 02:37:47
Saihan sain uran buteelch amjilt husii
2017-06-21 03:17:30
Ta nar bitgii ataarh
2017-06-21 03:18:00
nom ynshdaggui gedegee ilchiljee berd ch gex shig doromjilchixiimaa eejiigee
2017-06-21 03:19:00
сайхан ярилцлага болжээ амжилт хүсье
2017-06-21 04:55:02
сайхан бүсгүйдээ амжилт хүсье
2017-06-21 04:55:15
та нарыг бодуул чадаж яваа хүн шүүз бүү олон юм ярьцгаа
2017-06-21 04:55:37
хамар ориг байж чадахуу
2017-06-21 04:57:03
ЗА БИ НААД ХҮҮХЭНТЭЙ ЧИНЬ УНТАЖ БАЙСАН. МИНИЙ БООВНЫ АМТАНД ОРЧООД АРААС НЭГ ХЭСЭГ ГҮЙСЭН. ТЭР ҮЕД ЭНЭ ТЭМПО Ч БИЛҮҮ МЭМПО Ч БИЛҮҮ БАНДИТАЙГАА ҮЕРХДЭГ Л БАЙСАН ШДЭЭ.
2017-06-21 17:38:28
ёо оё ёо мөнгөтэй хүнээс чи харшаа юу. битгий инээд хүргээд бай
2017-06-22 20:22:54
icheechee icheech hudlaa surhii hun boloh geed hudlaa aashaad baihiimaa iphone avhuulaal uulzaj uchraad yavjiisan tuuhiig chn mediishuu medne medehiin deedeer medne yamar huuramch huuhen be gedgiig chn sain medne adgiin amitadtai nuhurluj yavdgiig chn ch medne bugd hoorondoo taarsan adilhan yumnuud
2017-06-23 00:36:53
naa chn bodit amidral deere yaaaamar hudlaa attention whore huuhen bolohiig ta nar sain medku l bn da genen l bn daa huurhun gd shuteed bdag humuusiig uruvdjiiishuuuu
2017-06-23 00:38:16
Хөдөлмөрлө, бусдаар гайгүй ч биеэ битгий тоо. Чам шиг мянга мянган охидууд бий шүү хөгшин царайт минь минь
2017-06-23 22:13:52
Яаж мөнгөтэй болох вэ гээд явж байсныг чинь мэднэ. Бас яаж баян хужаа олох вэ гээд ярьж байсныг чинь санаж байна. Эргээд нэг ямар байснаа сана.
2017-06-23 22:17:14
hoorhon yum aa, taalagdaj baina
2017-06-24 18:49:44
Бүлтэрдэг дээрээ л яваа хүүхэд байна даа. Эмсийн залуу нас гоо үзэмж богинохон настай л байдаг юм даа.Чи дандаа ийм байх юм шиг бодож үл тоож ширэв татаж байх зуур чам руу сээтэгнэж байгаа эрчүүд чинь тун удахгүй цөөрөөд өөр тийш ханараад эхэлсэн байхыг гэнэт анзаарна. Тэгээд л өөрийгөө толинд харж мэдрээд эм зангаа гаргаж хэрүүл эхлэвч дараагийн шинэ гарч байгаа охидуудад элдвээрээ дуудуулаад таг болно доо. Одоо л үнэтэй байгаа дээрээ амжуул
2017-06-26 22:38:35
Sonin sonin uym yariad bhin uhaantai bolohgui feed yadchihaj dee uuriigee l deshalb fatah gedacht bga Bolton kkk
2017-06-27 07:56:57
zbl tegd heleh shaardlaga bnuu kk
2017-06-27 17:31:52
huurhii baahan hulhi ereenii hyamdhan huvtsas umssun zogsoj bgaag ni haraad orovdov
2017-06-30 02:55:50
Hamar ni hiimel.Yamar ch huhgui havtgai tseejtei zurag faceer yavaad baisan. Huh hiilgesen yum bna lee.Aimaar ongiroo
2017-07-02 04:20:20
hamar arai shuu
2017-07-03 02:33:47
сайхан бүсгүй шүү хүндлэл хүлээсэн бүсгүй байгаарай. энэ бүсгүйтэй хэдэн үг солиод гарын үсэг аваад нэг сайхан тэвэрч үзэх юмсан / за ингэж бичлээ гээд элдэв үгээр хэлэв /
2017-07-03 20:02:26
Биеэ тоож болохгүй шүү Шүүдэрхэн бүс чамд нэг их ашиг өгөхгүй л байх,энэ бүсийг юун ч олон сар жилээр бодсон юм энэ санааг их юм хийлээ гэж бодож байвал маш балчир бна кинонд ирэх санал хүлээх биш өөрөө тэмц зургаа авахуулахдаа хиймлээр нүүр амаа чангалах биш өөрийхөөрөө авахуулж бай тэгвэл сайхан эмэгтэй бна
2017-07-03 21:05:03
ЗАЗА ГАГНУУР АВАХ ГАЗРААРАА ХАНЗРААРАЙ.МӨНГ
2017-07-09 08:52:30
yaaj ybaad harshiltai bolchihobdoo
2017-07-20 22:13:19
гоё охин бурхан шиг л гэж хэлсэн байна ш дээ
2017-07-26 02:51:33
Шинэ мэдээ