Тэмээн охин хочит Элла Харпер
201707/1_3.jpg

Тэмээн охин хочит Элла Харпер нь 19-20-р зууны хооронд амьдарч байжээ. Тэрбээр төрөхөөсөө бусад хүмүүсээс өөр байсан байна. Түүний бөгсөн бие нь буруу байрлалтай ба маш ховор төрлийн эмгэгтэй байв. Түүнийг хүмүүс тэмээн охин гэж хочилдог байжээ. Хэдий тийм ч Элла амьдралд бууж өгөлгүй 1880 оны эхэн үед циркд ажиллаж эхэлсэн байна. Улмаар амжилтад хүрч олон нийтэд танигдаж чаджээ. Үүний дараагаар циркээ орхиж сургуульд сурч эхэлсэн байна. Албан бус мэдээллээр түүнийг Роберт Эл Савели гэх залуутай гэрлэж хоёр охинтой болсон гэдэг аж. Харамсалтай нь хоёул нас биенд хүрч чадалгүй өөд болжээ. Элла 1870 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр төрж 1921 оны 12 сарын 19-ны өдөр нас барсан байна.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
51 настай хүнийг нас биенд хүрээгүй гэхиймүү
2017-08-25 06:48:52
2охиныг нь хэлээр бгаан биш үү
2017-09-08 00:15:44
Шинэ мэдээ