Нэг толгойтой хоёр хүү буюу Лен Эрни
201707/11.PNG

1931 оны долдугаар сарын долооны өдөр хүн төрөлхтний түүхэнд нэгэн хачирхалтай зүйл тохиолдсон нь нэг толгойтой ихэр хөвгүүд төрсөн явдал байв. Хүү хоёр ихэр байсан ч нөгөө ихэртэйгээ нэгдэж нэг толгойтой хоёр биетэй болжээ. Эрни хүүгийн бие өсөхийн хэрээр нөгөө ихрийнх нь бие дагаж өсч байв. Улмаар 12 нас хүрэхэд ихрийнх нь өсөлт түүнд хүндээр нөлөөлж эхэлжээ. Хүүг нөгөө ихрээс салгах арга зам хайсны эцэст ихрүүдийг мэс заслын аргаар салгахаар болсон байна. Гэвч тухайн үед Эрни сэтгэл санааны бэлтгэлгүй байсан тул татгалзжээ. Эрни хүүгийн тухай бас нэгэн сонирхолтой баримт байдаг нь тэрээр 12 настай хэрнээ сэтгэхүй нь 19 настай хүнийхтэй адил байсан гэдэг аж. Хожим мэс заслын аргаар ихрүүдийг салгасан нь амжилттай болсон байна. Хүү мэс заслын дараах сэтгэл санааны уналт болон биеийн гэнэтийн өөрчлөлтийг даван туулж чаджээ. Улмаар үлдсэн амьдралаа бусадтай адил хэвийн, эрүүл саруул өнгөрөөсөн тэмдэглэгдэн үлдсэн байдаг байна.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Шинэ мэдээ