Олимпийн 23 алтан медальтай М.Фелпс махчин загастай уралдаж хоёр секундээр ялагджээ
201707/15_1.jpg

АНУ-ын гандан бууршгүй домогт тамирчин Майкл Фелпс Рио-Де-Жанейрогийн усан бассейнд гайхамшгийг бүтээн гурван алтан медаль авснаар олимпийн 21 удаагийн аварга болж байлаа. Улмаар бүх цаг үеийн үнэмлэхүй, түүхэн дээд амжилтыг тогтоосон. Тэрбээр өдгөө Олимпийн 23н алтан медальтай юм.

М.Фелпс үргэлж шинийг санаачлан сэдэж байдгаараа олонд алдартай. Тэгвэл тэрбээр саяхан махчин загастай 100 метрийн зайд уралдаж 2 секүндээр хоцорчээ. Түүний энэхүү үйлдлийг хүн бүр гайхаж хүлээж авч байгаа аж. Зарим нэг нь “Алтан загас уралдаж байгаа гэдгээ мэдээгүй. Зүгээр л хөвж байсан. Харин Фелпс л уралдаж байсан” гэх нэгэн ч байна.

Түүний тухай янз бүрийн яриа байдаг бөгөөд төрөлхийн авьяас чадварынхаа ачаар алтан медалийн эзэн болсон гэдэг аж. Гэвч нэгэн үе өөрийн авьяас чадалдаа бардан бэлтгэлээ тасалж, зугаа цэнгэл хөөх болсон нь түүнийг уналтад оруулсан гэдэг. Улмаар амиа хорлох бодолтой байсан тухайгаа ч нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг юм. Гэсэн хэдий ч уналтын үеээ давж чадсан Фелпс олон нийтийг гайхшруулаад байна.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
mundag hun shuu
2017-07-25 23:21:05
сайхан юмаа
2017-07-26 01:29:45
тэнэг банди юм аа, тэгж байж махчин загасны хоол болов доо Фэлпс ээ
2017-08-01 00:43:44
махчин загас нь архи уучихаад согтуу гуйваад бсан гэж сонсс он юм бна
2017-08-11 00:18:21
махчин загас гэж эхлээд сүүл хэсэгтээ АЛТАН ЗАГАС болчихиймаа сэтгүүлчээ. Хийж байгаа зүйлдээ анхаарлаа бүрэн хандуулж бай.
2017-08-25 06:39:07
Шинэ мэдээ