Япон Улсын хамгийн царайлаг, шилдэг 15 жүжигчин
201708/5gfjdkuil.jpg

Япон Улсын хамгийн царайлаг, шилдэг 15 жүжигчин

Солонгосын шилдэг жүжигчдийг танихгүй мэдэхгүй гэж бараг үгүй биз ээ. Учир нь Солонгосын ихэнх жүжигчид олон оронд алдартай драм, цувралаараа танигдсан байдаг. Тэгвэл энэ удаад уншигчдаа Японы хамгийн царайлаг, халуухан, шилдэг 15 жүжигчний мэдээллийг хүргэе. Япон улс ч гэсэн сүүлийн үед драм, цувралуудаараа нэрд гарч байгаа юм. 


15. Масаки Сүда 

 Тэрээр 2014 оноос хамгийн өндөр үзүүлэлттэй эрэгтэй жүжигчин болоод байгаа бөгөөд жагсаалтын 30т байдаг байсан бол 2017 оны байдлаар 15 байр дээшилж орж ирсэн байна.


14. Рёосүкэ Яамада

 Энэ жил тэрээр Fullmetal alchemist кинонд гол дүр бүтээж байгаа аж. Түүний дүрийг амилуулах ур чадвар нь 14 байранд ороход нь нөлөөлжээ. 


13. Масаки Окада
Бид түүнийг "I Give My First Love To You" кинонд гол дүр бүтээснээр нь сайн мэднэ.


12. Осамү Мүкай

Үзэгчид түүнийг 2011 онд гарч байсан "Paradise Kiss" кинонд гол дүр бүтээж байсан дүрээр нь таньдаг байна.

11. Кэнто Яамазаки
 Олон улсад хамгийн их фентэй эрэгтэй жүжигчний тоонд ордог. Тэрбээр анимэг кино болгосон драмд маш олон дүрийг бүтээсэн юм. Одоогийн байдлаар Японд хамгийн залуу хэрнээ эрэлттэй жүжигчний нэг юм


10. Юүяа Яагира
 Японы хамгийн гоё нүдтэй эрэгтэй жүжигчин гэдгээрээ тун ч алдартай.


9. Шота Мацүта
 Японы шилдэг манга болох "Liar Game" кинонд гол дүр бүтээсэн нь түүнийг алдартай болгосон. Тэрбээр шүтэн бишригчдийнхээ дунд танхай гэдгээрээ алдартай.


8. Рэн Кирияама

Түүнийг хүмүүс L-DK киноны тогооч залуугийн дүрээр сайн танина. Тэрбээр жүжиглэхийнхээ хажуугаар чадварлаг дуучин нэгэн юм.


7. Харүма Миүра
 Нэгэн цагийн шилдэг жүжигчин бөгөөд Kimi ni Todoke, Sky of love, 14 настай ээж гэх мэт олон гайхалтай кинонд гол дүр бүтээсэн нэгэн
.


6. Тэппэй Койкэ

Олон кинонд дүр бүтээсэн бөгөөд хөгжим сайн тоглодог.


5. Шүн Огүри
 Бид түүнийг Гэнжи нэрээр сайн мэднэ. Цагтаа хөвгүүд бүрийн дуйрааж, охид бүрийн хүсэл болсон залуу маань энэ жил 34 нас хүрч байгаа. Түүний "Хэрээ" кинонд тоглосноор нь сайн мэдэх байх.


4. Жүн Мацүмото
 Япон кино гэхээр л Жүн Мацүмото толгойд буудаг түүний бүтээсэн дүрүүд хамгийн алдартай байсан ба тухайн үедээ хамгийн сайхан залуугаар тодорч байв.


3. Сато Такэрү
Бүх залуу жүжигчид түүнээс үлгэр дуйраалал авдаг аж. Чадварлаг жүжигчин ба найруулагчтайгаа хамтарч уран бүтээл хийдэг ганц жүжигчин гэгддэг. Түүний тоглосон кино бүр амжилтанд хүрдэг байна.


2. Томохиса Яамашита
 Дуучин, хөгжмийн найруулагч, хөтлөгч, загвар өмсөгч, жүжигчин түүнийг бид Комацү Нана-тай хамт "Close Range Love" кинонд тоглосноор нь сайн мэднэ.


1. Жин Аканиши
 Япон улсын хамгийн сайхан залуу, шилдэг жүжигчин. Тэрбээр 3 их сургууль төгссөн ба найруулагч, жүжигчин, загвар өмсөгч, дуучин, хөгжмийн зохиол ч, энтертайнментийн захирал хүн юм. Тэрээр "The 100 Most Handsome Faces of 2015"-д Япон улсыг төлөөлж 34-т орж байсан юм.

Б.Янжиндулам

www.zindaa.mn


Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Tsarailag ymaaa
2017-08-10 21:02:49
тэх
2017-08-11 00:04:22
goy zaluu algaa
2017-08-11 08:19:25
Шинэ мэдээ