Хорт хавдар туссан ч хүүгээ төрүүлсэн загвар өмсөгч эмэгтэйн түүх
201709/21742299_169442976952757_55786569_o.jpg

Та бүхэндээ тэсвэр тэвчээртэй нэгэн гайхалтай бүсгүйн тухай түүхийг өгүүлэе. Энэ бүсгүй бол Канадын загвар өмсөгч Элизавета Булохова юм. Тэрбээр 17 насандаа мөрөөдлөө биелүүлэн загварын тайзнаа гарсан нэгэн билээ. Түүний гоо үзэсгэлэнгээр сэтгүүлүүд ч чимдэг байжээ. Тэрбээр 24 насандаа найз залуу Романтай гэрлэж бие давхар болсон байна. Энэ үед дурлалт хос аз жаргалаар умбаж байв. Гэвч тэдэнд харамсалтай зүйл тохиолдсон юм.

http://2.bp.blogspot.com/-maVTIgQHJ9E/VdaOQTIGoPI/AAAAAAAACac/mMCDr5K9yeA/s1600/ice11.jpg

Элизавета Булоховаг жирэмсэн байх үед эрүү нь хөндүүрлэн олон сар өвдөн, бүр хавджээ. Иймд тэрбээр өнгөрсөн жилийн аравдугаар сард эмнэлэгт очиж үзүүллээ. Гэтэл чихэндээ итгэмээргүй аймшигт мэдээ сонсох нь тэр. Бүсгүй ясны хорт хавдартай болжээ. Түүнд 16 цагийн хагалгаа хийхдээ эрүүний 95 хувийг авч, дахин яс сэргээх эмчилгээ хийнэ гэв. Мөн амийг нь аврахын тулд химийн эмчилгээ хийлгэх хэрэгтэй талаар эмч нар ярьжээ. Бүсгүй эдгэхийг туйлын их хүсч байсан нь мэдээж. Гэвч эмчийн хэлсэн өөр үг дахин хорвоо харанхуйлах мэт хүнд цохилт өгчээ. Тэр бол хүүгээ авахуулах хэрэгтэй гэсэн үг байлаа.

Энэ мөчид залуу хос хоорондоо ярилцан нэгэн шийдэмгий шийдвэр гаргасан юм. Мэдээж химийн эмчилгээ Элизавета Булоховагийн амьд гарах ганц боломж байсан. Гэвч тэд хүүгийнхээ төлөө тэмцэж эхэлсэн байна. Хэвлий доторх бяцхан аминдаа хандаж, “Тэвчээртэй байгаарай үр минь” гэж хэлдэг байсан тухайгаа одоо ч дурсан ярьдаг аж.

 89bc6c1bcd813be43bb42b91cc4dfcbb

Элизавета Булохова хагалгаанд орлоо. Гэвч хагалгаа төлөвлөсний дагуу болон, эдгэрч амжсангүй. Иймд химийн эмчилгээнд яаралтай орох хэрэгтэй болов. Иймд эмч нь үр хөндөх мэс засал хийхээр төлөвлөн 48 цаг үлдээд байжээ. Гэтэл бүсгүй эмчдээ хандан арав хоногийн хугацаа өгөхийг хүсэв. Тэрбээр хүүгээ алдахыг биш аврахын хүсч байсан юм. Мэдээж сайхан зүйл болж тэрбээр хүүгийнхээ амийг аварч, эсэн мэнд амаржиж чаджээ. Иймд бяцхан эрэлхэг хүүдээ Валентина гэж нэрийг хайрласан байна.

c76af84a43f34aa56515765d5769c6f1

Элизавета Булохова хүүгээ энгэртээ тэврэн инээмсэглэсээр эмчилгээндээ ордог байлаа. Түүний хүү ээждээ маш их итгэл найдвар, асар их хүч чадлыг бэлэглэж байсан нь тодорхой. Тэрбээр химийн эмчилгээнд орсны дараа халзан, хагалгааны сорвитой болжээ. Гэвч шийдмэг бүсгүй маань үүндээ сэтгэл гундуу явсангүй. Харин ч моделийн ажлаа үргэлжлүүлэн, зураг авалтад орох болжээ.  

Түүний хүсэл тэмүүлэл, хайр энэрлийг хорт хавдар ч устгаж чадаагүй юм. Тэрбээр одоо 25 настай. Нөхөр хүүгийн хамт аз жаргалтай амьдарч байна. Мэдээж түүний баяр баясгалантай, өвчин зовлонтой, шаналсан, эмээсэн бүх мөчүүдэд Роман алхам ч холдоогүй аж.


Б.Номин

Эх сурвалж: WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
БИ 2006 ОНД ХОДООДНЫ ХОРТ ХАВДРААР ӨВЧИЛЖ, ХАГАЛГАА ХИЙЛГЭЭД 1САРЫН ДАРАА ХҮҮ МИНЬ ТӨРЖ, ТҮҮНИЙГ ХАРААД ҮХЭЛТЭЙ ТЭМЦЛЭЭ.ХИМИ ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭЖ ТЭР НЬ ХҮНДЭРЧ,ГЭДЭС ТҮГЖИРЧ ДАХИН 2 УДАА ХАГАЛГААНД ОРЛОО. ҮХЭЛТЭЙ 2 ЖИЛ ТЭМЦЭЖ, ХҮҮГЭЭ Ч ТОЛГОЙГОО ЭРГҮҮЛЭН ХАРАХ ТЭНХЭЛГҮЙ АМЬД СҮГ БОЛТЛОО ТЭМЦЛЭЭ. 94 КГ БАЙСАН ХҮН 30 КГ БОЛСОН БАЙЛАА. ӨНӨӨДӨР МИНИЙ ГЭР БҮЛ БОЛСОНЫ 20 ЖИЛ БОЛЖ БАЙНА, АМЬДРАЛ ХАЙРЛАСАН ХҮҮ МИНЬ 10 НАС ХҮРЛЭЭ.БИ ӨӨРӨӨ ОДОО ЭВ ЭРҮҮЛ АЖЛАА ХИЙГЭЭД АЛХАЖ ЯВНА.БҮХ ХҮНД ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЬЕ.
2017-09-12 14:40:48
Ямар сайхан баатарлаг түүхүүд вэ? Та нараараа бахархаж байна. Амьдралд нь эрүүл энх, баяр баясал, амжилт гээд хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.
2017-09-13 00:59:26
Маш сайн байна. Амьдрал бол тэмцэл. Амьдралд унаагүй нь бус унаад боссон нь илүү тэмцэгч байдаг. Ёхйтб йз жаргал хүсье.
2017-09-13 05:09:31
Маш сайн байна. Амьдрал бол тэмцэл. Амьдралд унаагүй нь бус унаад боссон нь илүү тэмцэгч байдаг. Чамд аз жаргал хүсье.
2017-09-13 05:10:09
amidral bol temtsel.
2017-09-13 08:05:58
Мундаг ээж
2017-09-13 10:00:39
ЭХ ХҮН ҮРИЙНХЭЭ ТӨЛӨӨ ҮХЛИЙГ Ч ДАВАН ГАРНА . ЦЭЭЖИНД ЦОХИЛОХ ЗҮРХЭЭ Ч ҮРДЭЭ ӨГЧ ЧАДНА . ЭНЭ БОЛ АУГАА ХАЙР .ГАЙХАМШИГТАЙ ИЙМ ХҮМҮҮС ХҮНД УРАМ ЗОРИГ ИТГЭЛ НАЙДВАР ӨГДӨГ .
2017-09-13 14:14:12
Gaihaltai ymar mundag humuus ve bugdend n az jargal eruul enhiig husie er n buh humuust eruul enh eleg buten elbeg hangaluun bj eh delhiigee hairlaj eh delhiidee hairluulj amidartsgaay humuusee bugdeeree
2017-09-14 08:56:36
доорх хүний талаар уншаад үнэхээр сэтгэл догдолж,хайрлаж, хүндэлж уншлаа. мундаг байнаа бүсгүй минь. Асар их тэвчээр, тэнхээ шүү. Бурхан минь. Танай гэр бүлд хамгийн сайн сайхныг хүсье. Хүмүүс бид жаахан зүйлд бухимдаж, хямарч, өөрийгөө их зовж байна гэж бодож явдаг. Өвчний хажууд энэ бүхэн юу ч биш юм байна. эрүүл байхад бусад нь болдог л байхгүй юу. Урагшаа Монголчуудаа
2017-09-17 18:41:53
Шинэ мэдээ