Хатан хаан ач хүүдээ гэрлэхийг зөвшөөрчээ
201709/d7b2563ca016f44ad5b06007ffd951a1.jpg

Их Британийн хатан хаан II Элизабет ач хүүгийнхээ сонголтыг удаан хугацааны дараа зөвшөөрчээ. Ханхүү Харри жүжигчин Меган Марклтай гэрлэхээр эмээгээсээ зөвшөөрөл хүсээд олон сар өнгөрсөн билээ. Хатан хаан ач хүүгээ өмнө нь нөхрөөсөө салсан эмэгтэйтэй гэрлүүлэхийг хүсэхгүй байсан юм. Мөн Меганыг канад хүн гэж дургүйцэж байжээ. Харин Их Британийн хэвлэлүүд өнөөдөр баярт мэдээ гэж онцлон 32 настай ханхүү, 36 настай жүжигчин хоёрын гэрлэлтийг хатан хаан зөвшөөрсөн талаар мэдээлсэн байна.

Меган саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа ханхүү Харри тэр хоёр бие биедээ маш их хайртайг хэлсэн билээ. Магадгүй энэ ярилцлагын дараа хатан хаан Элизабетийн бодол өөрчлөгджээ. Тэрбээр Меганд дуртай байгаагаа ч хэлжээ. Харри, Меган нар оны сүүлчээр сүй тавих гэнэ.

 О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Харри доожоо муутай , ах нь бол мундаг залуу.
2017-09-12 14:54:16
harri bolharin ch hal dain tulaand yvj hal vzsen mundag zaluu harin ah n ger ehnerse holdoj vzsiimvv
2017-10-02 23:43:45
Харин ч Харри жинхэнэ мундаг эр шүү. Цэргийн алба хаасан. Нийгмийн сайн сайхны төлөө хүмүүлэгийн ажил их хийдэг.Мундаг мундаг. Тиймдээ ч хайртай бүсгүйтэйгаа сууж бгаан биш үү.
2017-10-05 02:43:09
Шинэ мэдээ