Хорт хавдартай тэмцэлдэж буй таван настай хүү
201709/_97814364_dylan1.jpg

Их Британи улсад жилд  70-80 хүүхэд хорт хавдраар өвчилдөг аж. Харин доор дурдах Дилан гэх хүү тархины хорт хавдраар өвчилжээ. Энэ нь тус улсад элбэг тохиолддог хорт хавдрын өвчлөлийн долдугаар байранд жагсдаг өвчин гэж “ВВС” мэдээллээ. Ийнхүү өвдсөн хүүхдүүд мэс засал, туяаны болон химийн эмчилгээнд орох шаардлагатай болдог. Гэвч ийнхүү эмчилгээ хийхэд эдгэнэ гэхээс илүүтэй хүүхдийн амь насанд аюул учрах эрсдэлтэй байдаг аж. Мөн хүүхдэд учирч болзошгүй аюул, гаж нөлөөнөөс сэргийлэх эмчилгээ хийдэг байна.

Одоо та бүхэндээ хорт хавдартай тэмцэлдэж буй таван настай хүүгийн тухай хүргэе. Түүний ээжийг Жессика Мичель гэдэг. Харин түүний хүү Дилан хоёр настай байхдаа тархи, нугасны хорт хавдартай гэх онош гарчээ. Гэвч түүнд эмчилгээ хийсэн ч хөгжлийн бэрхшээлтэй болох аюул нүүрлэсэн байна. Энэ үед Жессика хүүгээ эмчилгээнд орохыг нь зөвшөөрчээ. Тэрбээр хэлэхдээ, “Хэрвээ эмчилгээ хийлгэвэл би хүүгийнхээ амь насыг аварч чадах байсан. Хүү минь амьдралдаа амжилт гаргаж, хэцүү бүхнийг даван туулах болно” гэжээ.

 Jessica and Dylan

Диланийг аймшигтай өвчин туссан гэдгийг 2014 онд мэдсэн юм. Түүний биед тууралт гарч, бие нь зовиуртай болохоос гадна толгой нь тэсэхийн аргагүй өвдөж, бөөлжих болсон байна. Энэ үед оношоо тодорхой болгон, эх нь зориг гаргаснаар мэс засал, хими эмчилгээ, туяа эмчилгээнд хүүгээ оруулжээ.

Хүүгийн эх “ВВС”-д өгсөн ярилцлагандаа, “Миний хүүгийн толгойд гольфийн бөмбөгний хэмжээтэй хавдар байсан. Мэдээж хүнд хагалгаа болно гэдгийг мэдэж байсан болохоор миний сэтгэл айдаст автсан байсан юм” гэжээ. Энэ үед эмч нар хагалгааны дараа эхтэй нь уулзжээ. Тэд хэлэхдээ, “Хими эмчилгээг хийнэ. Үүний дараа нуруунд нь бас эмчилгээ хийнэ” гэж Жессикад хэлсэн байна. Тэрбээр энэхүү эмчилгээний дараа хүүгээ эдгэн, жаргалтай байна гэж бодсон. Гэвч харамсалтай нь тийм зүйл болсонгүй.

Dylan”s collection of beads

/Хүнд өвчтэй хүүхдүүдийг сэтгэлийн тэнхээтэй байлгах гэж тусгай бөмбөлөг бэлэглэдэг. Дилан тэднийгээ цугуулсан байгаа нь/

Хүүгийн бие хэдэн сарын дараа дахин тавгүй болж эхэллээ. Ингээд эмнэлэгт дахин үзүүлтэл “Түүний нугасыг даган хавдар бүрхсэн. Тархинд ч нь гэсэн мөн адил тийм шинж байна” гэх оношийг сонсчээ. Ингээд л хичнээн хэцүү байсан ч эх нь хүүгээ дахин хагалгаанд оруулж, эмчилгээ хийлгэлээ. Учир нь энэ эмчилгээ түүний хүүгээ амьд авч үлдэх ганц боломж хэвээр байсан юм.

Одоогоор Дилан хүү туяаны эмчилгээнд орж, долоо хоногт таван удаа өвчин намдаах эм уудаг. Нийт 90 удаа химийн эмчилгээ хийлгэж, 31 мэс засалд орж, 66 мэдээ алдуулагч эм уугаад байна. Хэдий түүнд эмчилгээ хийж байгаа боловч тархи, нугасны гэмтэлтэй үлджээ. Гэвч тэрбээр эдгэхийг хичээж эхийнхээ хамт эмчилгээгээ хийлгэсээр явна.

Дилан хурдан эдгэрч, эрүүл саруул болох болтугай.

Dylan two years apart

Г.Хүслэн

Эх сурвалж: WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Amen. Zaaval edgene
2017-09-21 06:24:46
Шинэ мэдээ