Лана Дел Рей: “Булан тойрох үед адал явдал намайг хүлээж байдаг”
201709/21894988_1422603601127404_1351581265_o.jpg

Үзэсгэлэнт дуучин бүсгүй Лана Дел Рейтэй дуу зохиогч эмэгтэй Стив Никс ярилцжээ. Тэрбээр хамгийн сүүлд тав дахь цомгийнхоо “Хайр” дуугаар фенүүддээ бэлэг барьсан юм.

Лана Дел Рейн дуунууд далд утгатай үгс, сэтгэл гэгэлзүүлсэн романтик аятайгаараа онцлогтой билээ. Ингээд та бүхэндээ олон зүйл нуршилгүй "V" сэтгүүлд өгсөн түүний ярилцлагыг хүргэе.

Стив Ник: Сайн уу. Энэ чи мөн гэж үү?

Лана Дел Рей: Тийм ээ. Би байна.

Стив Ник: Сайн сууж байв уу?

Лана Дел Рей: /Инээв/ Өө. Би сайн. Энд ч гэсэн тухтай сууж байна. Анжелес хотод та бүхэнтэй ингээд хамт байна гэдэг сайхан байна. Ингэж асуусанд баярлалаа.

Стив Ник: Та манай студид бэлэглэж байсан бяцхан Ёоркиг /гөлөг/ санаж байна уу? Түүнийг Мана гэдэг юм. Тэгэхээр таны өгсөн Ёоркигийн нэр нь Мана Дел Рей болохнээ?

Лана Дел Рей: Ээ бурхан минь. Тэгж болохгүй болов уу? Тэр чинь бяцхан бор гөлөг шүү дээ.

Стив Ник: За ярилцлагаа эхлэх хэрэгтэй байх. Та анхны бүтээлээ Born to Die гэж нэрлэсэн. Иймд таныг энэ дууг бүтээхэд юу нөлөөлсөн бэ? Учир нь таны тэр бүтээлээс харанхуйд төрөх, амьдралын шунал тачаал мэдрэгдэж байсан. Танд чухам юу мэдрэгдэж байсан нь сонирхолтой байна.

Лана Дел Рей: Тийм ээ. Тэд хоорондоо их зөрчилтэй учирдаг л даа. Гэхдээ тэр үед алийг нь сонгох нь хөгжилтэй гэж бодож байгаагүй юм байна. Тэр дуу бол миний зохиосон анхны дуу байсан. Гэхдээ тэр дуу надад маш олон зүйлийг бий болгосон доо. Би бүтээлээ туурвихдаа өөрийнхөө бүх зүйлийг зориулдаг. Цаг хугацаагаа ч тэр. Иймд би мэдэрсэн зүйлсээ бүтээлээрээ шударгаар илэрхийлэхийг хүсдэг. Надад хэлэхийг хүссэн их зүйл байсан. Би одоо ч гэсэн, мэдээ уншиж байхдаа ч толгойдоо бодолтой байдаг. Тиймээс би эрх чөлөөг мэдрэх нь зүйн хэрэг. Гэхдээ энэ нь надад амьдралыг мэдрэх хүсэл эрмэлзэлийг бүрдүүлж байдаг юм.

Би танд нэг удаа хэлж байсан даа. “Булан тойрох үед адал явдал намайг хүлээж байдаг” гэж. Би яг одоо тэр адал явдалтай бүсэд байна. Зөвхөн цаг хугацаа үүнийг энд авч ирсэн.

 JACKET RALPH LAUREN SHIRT SAINT LAURENT BY ANTHONY VACCARELLO BELT BALMAIN

Стив Ник: Бусад дуунуудыг сонсох үед өдрийн тэмдэглэл шиг өгүүлэлтэй санагддаг. Гэтэл таны дууг сонсохоор тэс өөр мэдрэмж төрдөг. Яг л “Хонгор минь зүгээр ээ. Би чадах бүхнээ хийх болно” гэж хэлмээр санагддаг. Би гэхдээ дуу зохиогч болоогүй бол сэтгүүлч болох байсан. Гэхдээ би энэ тухайгаа хүнд ярьж байгаагүй л дээ.

Би зохиосон дуунуудаа эргэж харах үедээ амьдрал над дээр ирсэн мэт мэдрэмж төрдөг. Амьдралд юу болж буй нь бус энэ хугацаанд юу болж байгаа тухай тайлбарлах гэж хичээе л дээ. Гэвч энэ үед би чамтай адил зүйл хийж байгаа юм шиг харагддаг.

Лана Дел Рей: Энэ бол таны өөрийнхөө бүтээсэн зүйлийг нягтлан, эргэж харсан зүйл юм. Гэхдээ би энэ хорвоод амьдарч байхдаа өчүүхэн зүйл бүтээхгүй байхын төлөө ажиллаж байна. Хийж чадах ч болно. Учир нь хүн өөрөө өөрийнхөө ертөнцөд эзэн нь суудаг билээ. Би гэхдээ өөрийнхөө тухай түүхийг сайн сонсдог ч гадаад ертөнцөөс их зүйл авч чаддаггүй юм. Энэ нь үнэхээр өөр зүйл. Гэхдээ эмэгтэйчүүд өөрсдийнхөө тухай бичдэг шүү дээ. 

Стив Ник: Бид бүгдээрээ одоо болж буй зүйлтэй холбоотой байдаг

Лана Дел Рей: Энэ бол үнэн. Хэн нэгэн өөрийнхөө байгаа газраас үл хамааран одоо байгаа зүйлтэйгээ холбогддог. Гэвч энэ галзуурал биш юм. Хэрвээ жирийн хүн л бол бүх зүйлийг харч, мэдэж байдаг.

Стив Ник: Хүн өдөр бүр шинээр болж буй зүйлийг мэдэхийг хүсч байдаг. Гэхдээ надад сүүлийн хоёр хагас жилийн хугацаанд ийм зүйл байгаагүй л дээ.

Лана Дел Рей: Гэхдээ энэ бол хүн бүрийн хувьд харилцан адилгүй хугацаа. Гэхдээ заримдаа шинэ зүйл унших үе надад бий. Тэр үедээ би, “Ээ бурхан минь. Энэ үнэхээр үнэн гэж үү?” гэж гайхдаг.

 JACKET STELLA MCCARTNEY SHIRT MULBERRY PANTS VINCE SHOES ARIAT BELT FRYE

Стив Ник: Өөрийн тань дуртай дуу аль нь вэ? Таны хөгжим бусад хүмүүст хэр тус болдог бол гэж бодож байсан уу?

Лана Дел Рей: “Хайр” гэдэг дуугаараа асар их зүйлийг би хэлсэн. Би өөрийнхөө тухай түүх бичдэг. Эндээсээ хүүхэд байхаасаа одоо яаж өсч томорсноо ч харсан.

Стив Ник: Таныг 13 настай байхаас продюсер чинь таньдаг байсан гэсэн

Лана Дел Рей: Тийм ээ. Би түүнд их хайртай.

Стив Ник: Би 15 настай байхдаа Стив гэх залууд хүчтэй дурлаж байсан. Түүндээ дуу зориулж зохиож билээ. Дараа нь эцэг эхэд нь гитаран дээр тоглосон дуугаа өгч байсан.

Лана Дел Рей: Энэ их сайхан сонсогдож байна. Би ч гэсэн адилхан ийм мэдрэмжийг мэдэрдэг. Хүний амьдралд олон янзын үе шат бий. Тэр бүхэнд тааруулан аргаа ч өөрчилдөг. Гэхдээ бүгдээрээ чин сэтгэлээсээ хэн нэгэн хүнд татагддаг гэж боддоггүй. Учир нь хүн бүр тэр татагдаж буй зүйлээсээ  өөр өөр зүйл мэдэрч байдаг шүү дээ.

Стив Ник: Ярилцсан танд баярлалаа

 JACKET ALTUZARRA PANTS VINCE BELT FRYE BOOTS ARIAT EARRINGS AND GLOVES (THROUGHOUT) STYLIST’S OWN

Б.Номин

Эх сурвалж: WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Шинэ мэдээ