Сергей Бодровын охин гэдгээ нуудаг Ольга
201709/6853f370cd37be15dc0882bc556a0ca4.jpg

Оросын кино найруулагч Сергей Бодровыг бид сайн мэднэ. Тэрбээр Чингис хааны тухай кино хийж, Монгол Улсад ирж байсан билээ. Харин түүний бүтээсэн Чингис хаан бидний төсөөлснөөс тэс өөр байсан нь зарим хүнийг гонсойлгосон юм. Түүний хүү бага Сергей Бодров сураггүй алга болоод 15 жил өнгөрч байна. Бага Сергейг хүмүүсийн сэтгэлд хоногшуулсан олон кино бий. Тэрээр 15 жилийн өмнөх есдүгээр сарын 20-нд кино зураг авалтаар явж байгаад цасны нурангид дарагдан сураггүй болсон юм. Минутын дотор 300 метр цас, мөс, чулуу зураг авалтын багийг нөмрөн авсан гэдэг. 19 хүний цогцсыг гаргаж авч, өөр хэдэн хүний цогцосны хэсгийг олсон ч бага Сергей Бодровын хувцас ч олдоогүй юм. Нурингинаас олсон нэгэн өрөөсөн ботинкийг л Сергей Бодровынх байсан гэсэн таамаг бий.


 Гэхдээ бага Бодровыг нас барсан гэж албан ёсоор тооцдоггүй. Түүнийг нэг л өдөр эсэн мэнд хаа нэгтээгээс гараад ирнэ гэж хүлээдэг хүмүүс ч бий. Тэгвэл 15 жилийн өмнө өнчирч хоцорсон хоёр хүүхэд нь одоо том болжээ. Бодровын эхнэр Светлана хүүхдүүдээ цор ганцаараа өсгөсөн байна. Том охин Ольга нь одоо 19 настай, оюутан аж. Тэрбээр аавынхаа мэргэжлийг өвлөхөөр шийджээ. Ольга жүжигчний ангийн хоёрдугаар курст сурдаг аж. Харин дүү Александр нь сурагч юм. Хүүг төрснөөс хоёрхон долоо хоногийн дараа Сергейд золгүй явдал тохиолджээ. Бодровын бэлэвсэн эхнэр, хүүхдүүд нь олны хараанд өртөх дургүй, хэвлэлийнхнээс холуур явдаг билээ. Тэгвэл Ольга охин хэвлэлд анх удаагаа ярилцлага өгчээ.


Тэрбээр “Космополитан” сэтгүүлийнхний асуултад цөөн үгээр хариулт өгсөн байна. Охин аав шигээ алдартай болоход өдий байгааг хэлээд “Би ярилцлага өгөх хэмжээний мундаг жүжигчин болоогүй л байна. Бүтээсэн жижигхэн дүрүүдээ би амжилтад тооцдоггүй. Хийж бүтээх зүйл их байна. Та бүхэн миний аавын талаар мэдээлэл цуглуулж байгаа бол өөр хэрэг. Харин би тийм ч анхаарал татаад байхаар хүн биш” гэж даруухан хариулсан байна.

Ольга жүжигчний ангид орохоор шалгалт өгөхдөө Сергей Бодровын охин гэдгээ мэдэгдүүлэхгүй байх гэж хичээжээ. Багш нарыг гайхашруулан жүжигчний ангид тэнцсэн түүнээс нэгэн багш “Чи Сергей Бодровын охин юм уу” гэж асуухад Ольга болгоомжилсон байдалтай “Тийм ээ” гэж хариулсан талаар ангийнхан нь ярьсан байна. Түүний жүжиглэх авьяасыг сургууль даяар биширдэг ч Ольга маш даруухан охин гэнэ. Сэтгүүлчид түүнээс Бодров гэсэн овгоо яагаад нуудгийг нь асууж, овгоо солих бодолтой эсэхийг нь тодруулахад Ольга тийм бодолгүйгээ хэлжээ. Гэхдээ л тэдний гэр бүл нууцлаг амьдарч, Сергейн эхнэр алдартай нөхрийнхөө талаар үг дурсдаггүй нь сонин.



О.Саша

WWW.ZINDAA.MN

Зөвшөөрөлгүйгээр хуулбарлан нийтлэхийг хориглоно.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Харамсалтай
2017-09-21 02:58:24
ХАРАМСМААР САЙХАН ХҮМҮҮС ЭРТ ЯВАХЫМДАА
2017-09-21 05:36:53
Бодров олон хүний сэтгэлд үлдсэн. Амьд байж байвал сайхнаа.
2017-09-21 06:03:51
Chingis haanyg maani duraaraa doromjlood tengeriin gesgeel hurtsen gej ooroo oilgood, ger bulee amaa hahmhij yavahyg
2017-09-21 06:27:19
sanuulsan gej orsyn saitaas unshsan
2017-09-21 06:28:09
их хааныг маань доромжилж баигаад тэнгэрт ниргуулсэндээ
2017-09-21 11:58:51
humuus anduuraad bna sergei bodrov amid huu n nas barsan
2017-09-21 18:20:41
харин тхх андуураад бн :) Энэ 2 Бодров ч андуурахаар лдаа.
2017-09-22 00:19:51
тэглээ гээд хүүг нь ниргэхгүй байлгүй дээ, Бодровыг л гэхээс
2017-09-23 08:21:59
Энэ хүмүүс ингээд л их хааныг доромжиллоо этр гэж элийрэхийн... Энэ постоо уншаад юу ч ойлгодоггүй хүмүүс юм даа... яахаараа ийм хөлдүү байдаг юм бэ? 1т. Хүү нь биш аав нь тэр киног найруулсан 2т. Аав нь биш хүү нь алга болсон 3т. Киноны гарсан огноо болон хүүгийн алга болсон огноо хоёрыг харьцуулаад нэг харчих. Чадвартай бол шүү дээ... Одоо ингээд бичингүүт зарим нэг ТӨМСнүүд нь Хаан ирээдүйг мэдээд НИРГЭЖЭЭ гэж элийрэх нь ТОДОРХОЙ... Битгий ИЙМ бай л даа...
2017-10-10 00:56:42
Уран сайхны л хэмжээнд. Залуу насны хэсэг хугацаан тодорхойгүй Гэдэг тэр үеийг өөрийн сэтгэхүйгээрээ л найруулсан . Дажгүй л кино. Өөрийгөө ч монгол цустай гэж ярьдаг гэсэн. Сүржигнэцгээгээд бай
2017-10-19 04:54:12
Шинэ мэдээ