Трампын эхнэрүүдийн маргаан
201710/inx960x640.jpg

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын анхны эхнэр Ивана өөрийгөө Америкийн Тэргүүн хатагтай гэж нэгэн нэвтрүүлэгт оролцохдоо хэлснээс болж маргаан дэгдлээ. Чехийн фото модель, жүжигчин, зохиолч, бизнес хатагтай Ивана 1977-1991 оныг хүртэл Трамптай амьдрахдаа гурван хүүхдийг нь төрүүлсэн билээ. Трампын том охин Иванка, хүү Доналд, Эрик нарын ээж тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгчтэй 14 хоногт нэг удаа утсаар ярьдгаа хэлжээ.

Трамп анхны эхнэрээ Чех улсад суух Элчин сайдаар томилох гэж байна гэсэн яриа ч хэсэг явсан юм. Ивана “Цагаан ордон руу залгаад Доналдтай ярих боломж надад бий. Гэхдээ би хардах сэтгэл төрүүлэхийг хүсдэггүй” гэсэн байна. Түүний бичсэн “Трампыг өсгөж хүмүүжүүлсэн нь” гэх дурсамж ном өнөөдөр худалдаанд гарчээ.

Тэгвэл АНУ-ын албан ёсны Тэргүүн хатагтай Меланиа Трамп Иванад хандан хэдэн шулуун үг хэлүүлжээ. Тэрбээр хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан Цагаан ордон бол түүний нөхөр Доналд Трамп, хүү Бэррон болон өөрийнх нь гэр гэжээ. Мөн АНУ-ын Тэргүүн хатагтай гэсэн нэрээ ном зарахад бус хүүхдүүдэд туслахад ашиглана гэж Меланиа хэлсэн байна.


О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Ивана залуудаа маш гоё хүүхэн байсан
2017-10-10 06:25:52
Yamarch tohioldold Yos tur bolj avch suusan Anhnii ehner l haana ch nuur bardam yum daa.
2017-10-10 18:13:38
Залуу хадагтай 3-н хүүхдийг нь золгүй үхлээр явуулчихаж чадахаар шинжтэй шүү.
2017-10-11 19:46:37
odoonii exneerees ni iluu tsarailag goe sxan xuuxen bsan bn shu
2017-10-27 06:45:16
Шинэ мэдээ