Холливудын алдартай продюсер жүжигчдэд бэлгийн дарамт үзүүлдэг байжээ
201710/fba3d4e59818c69fe3dd09c48feb3a55_fitted_740x0.jpg

Холливудад сүүлийн хэд хоногт яригдаж байгаа халуун сэдэв бол нөлөө бүхий продюсер Харви Вайнштейний хэрэг юм. Тэрбээр жүжигчдэд бэлгийн дарамт үзүүлдэг аж. Үүнийг нь жүжигчин Эшли Жадд, Роуз МакГоун нар дэлгэж, шүүхэд гомдол мэдүүлжээ. Үүнээс нь болж продюсерийг түүний өөрийнх нь “Weinstein Company”-гаас хөөсөн байна. Харин өнөөдөр энэ асуудлаар Холливудын алдартай жүжигчин, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Мерил Стрип ам нээлээ. Мерил продюсер Вайнштейнтэй олон уран бүтээл дээр хамтран ажиллаж байсан юм. Тэд олон жил найзалсан ч Мерил Стрип найзынхаа сүүлийн үед гаргаж байгаа итгэмээргүй муухай үйлдлүүдийг нь шүүмжлэв. Тэрбээр Харви Вайнштейн жүжигчин бүсгүйчүүдэд бэлгийн дарамт үзүүлээд амаа хамхиж явахыг сануулж мөнгө өгдөгт нь одоог хүртэл итгэж чадахгүй байгаа гэнэ.

“The New York Times” сонины эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олж мэдсэнээр Харви хамтран ажилладаг бүсгүйчүүддээ удаа дараа бэлгийн дарамт үзүүлж байжээ.

Харви Вайнштейн чадварлаг уран бүтээлч ч гэсэн дээрх үйлдлээ зогсоохыг Мерил эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалдаг хүний хувьд шаардлаа. Продюсер жүжигчин бүсгүйчүүдийг дарамтлан буудал, угаалгын өрөө болон бусад хачин газарт аваачин бэлгийн дарамт үзүүлдэг аж.


О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Manai mongold ch iim produser bii.
2017-10-11 10:19:38
Zavaan amitan be
2017-10-11 14:38:05
Продюсер ч гэлтгүй ийм эрчүүд нилээдгүй бий. Эм хүний хувьд хэлэхэд
2017-10-11 17:58:22
Чадаж байгаа юманд арга байхгүй, нэг нь хүссэнээ, нөгөө нь мөнгөө аваад болоо бишүү
2017-10-11 19:40:42
iimerhuu zaluus ih olshirch bga yalangyua halh erchuud kk
2017-10-12 06:11:13
Халх гээд л байхын Дөрвөдөө чи өөрөө ч ийм л байгаа даа.
2017-10-13 20:50:26
Hachin kazakaa chi l iim bh daa
2017-10-14 02:35:54
Шинэ мэдээ