“Хоёр Таня”-гийн од Кирилл Сафонов эхнэртэйгээ олны өмнө гарах дургүй
201710/08_SashaSavelieva-KirillSafonov-Wedding_WonderWhite.jpg

Хойд хөршийн үйлдвэр эрхлэгч Эмин Агаларов бизнесээ улам хөгжүүлж, шинэ төслүүд нээсээр байгаа билээ. Тэрбээр саяхан худалдаа, цэнгээний том клуб нээж, олны танил найзуудаа урьсан байна. Тэдэн дунд Филипп Киркоров, MBand, Митя Фомин, Филипп болон Родион Газманов, Юлия Барановская, Жиган болон бусад алдартан байжээ.

Тэр үдшийн хамгийн сайхан хосоор Оросын хэвлэлүүд жүжигчин Кирилл Сафонов, дуучин Саша Савельева нарыг нэрлэв. Тэд арга хэмжээг хөтлөн явуулжээ. Бидний үзэх дуртай “Хоёр Таня” киноны Сергейн дүрийг бүтээсэн жүжигчин Кирилл Сафонов нь “Фабрика” хамтлагийн дуучин Саша Савельеватай гэрлээд долоон жил болж байгаа юм. Гэхдээ тэд хувийн амьдралаа олонд дэлгээд байхыг хүсдэггүй гэнэ. Хамтдаа олны өмнө гарах нь ховор учраас Эмин Агаларовын клубийн нээлтийн гол шигтгээ нь Кирилл, Саша нар байсан бололтой. “Фабрика” хамтлагийн сайхан бүсгүйчүүдийн нэг болох Сашад хүмүүс “Нөхрөө авч гадуур гараач” гэж хэлдэг тухай тэрбээр ярьж байсан билээ. Гэхдээ Кирилл Сафонов их даруухан, олны хөлөөс хол байхыг хүсдэг хүн гэнэ.


О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
teneg kino oros mongoliin suuliin 30 jil dotorh kino bol jinhene janhuu sh dee tegeed reclamdaad shaana uzehleer jinhene pizdaa shig kino
2017-10-12 02:40:43
he he oilgoj uz l dee goe kino shuu dee ho
2017-10-12 05:11:11
2 Таня ямар бх нь хамаагүй. Кирилл сн жүжигчин. Сүүлд дурная кровь кинонд харсан. Үнэхээр мундаг.
2017-10-12 05:52:29
Oros mongol 2iin kino urlag yag taarsan hog novsh za ter hoshin shogiig bol yariad ch hereggvi yalgadas sda
2017-10-15 00:45:38
Шинэ мэдээ