Тайра Бэнкс үхэхийг хүсч байжээ
201710/3a30f5ad75e4f4edd247e1720c5f77d4_fitted_740x0.jpg

“Америкийн топ модель” шоуны хөтлөгч, супер модель Тайра Бэнкс өнгөрсөн жил 42 насандаа ээж болсон билээ. Тэрбээр гэрэл зурагчин Эрик Аслатай гэрлэсэн гэж тооцогдож байсан ч тэднийг салсан гэх мэдээлэл Холливудын хэвлэлүүдээр гарах болсон. Тэдний хүү Йорк Бэнкс Асла нь тээгч эхээс төрсөн билээ. Тайра энэ талаараа “Vogue” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Эмэгтэй хүн хүүхэдгүй байна гэдэг үнэхээр том эмгэнэл. Би жирэмслэх боломжгүйгээ мэдээд үхэхийг хүсч байсан. Миний хүүг эрүүл саруул төрүүлж өгсөн бүсгүйд насан туршдаа баярлаж явах болно” гэжээ.

Ирландын гэрэл зурагчин Эрик Асла хүүхэдтэй болохыг Тайрагаас илүү хүсч байжээ. Гэхдээ тэд яагаад тусдаа байгаа нь тодорхойгүй байгаа аж. Өнгөрсөн долдугаар сард Эрик, Тайра нар хоёр дахь хүүхдийг нь төрүүлж өгөх тээгч эхийг хайж байсан билээ.

Олон залуусын загварын ертөнцөд орох мөрөөдлийг нь биелүүлсэн “Америкийн топ модель” шоуг амьдралынхаа түүх, салшгүй нэгэн хэсгээ гэж үздэг Тайра 50 нас хүрэхээсээ өмнө загварын тайзаа орхих талаар бодохгүй гэж мөн ярьжээ.


О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Мундаг.
2017-10-14 08:36:33
Zow
2017-10-15 05:31:30
Zow
2017-10-15 05:31:30
Zow
2017-10-15 05:31:30
teegchee ologv bl helere chamd tusalmar sangdjlo hahaha
2017-10-27 14:32:10
Шинэ мэдээ