Женнифер Лопес өөрөө түрүүлж алхам хийжээ
201711/a359f67067e560c261bd7289a9f63ef6_fitted_740x700.jpg

Өдгөө 48 настай Женнифер Лопес, 42 настай Алекс Родригес нар үерхээд найман сар орчим болж байна. Гэхдээ тэд хамтдаа маш жаргалтай байгаа бололтой. Женнифер, Алекс хоёр өнгөрсөн зун хүүхдүүдээ ч хооронд нь танилцуулжээ. Түүнчлэн саяхан хоёр талын ээж нар дээрээ очсон гэнэ.

Дуучин, алдарт бейсболчин хоёрыг удахгүй гэрлэх гэж байгаа гэсэн мэдээлэл гарч байсан бол тэд хамтдаа байх болсноо саяхан албан ёсоор зарлажээ. Лопес, Родригес нар мөн “Vanity Fair” сэтгүүлд романтик зураг авалтад орсон байна.


Тэд 12 жилийн турш нэгнээ таньдаг байжээ. Харин өнгөрсөн хавар Женнифер өөрөө түрүүлж Алекст болзох санал тавьсан гэнэ. Дуучин бүсгүй энэ талаараа “Уг нь бол тийм алхам хиймээргүй байсан ч өөрөө түрүүлж хөдлөх хэрэгтэй гэдгээ тэр үед мэдэрсэн. Түүнийг явж байхад нь хажуугаар нь өнгөрөөд явж болох байсан. Гэхдээ би тэгээгүй. Зогсоод “Сайн уу” гэсэн” гэж нуулгүй ярьсан байна. Алекс Родригесын даруухан, соёлтой байдал нь анхны болзоон дээрээ л бүсгүйн сэтгэлийг татсан гэнэ.


 О.Саша

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
saihan hos
2017-11-01 09:11:40
Сайхан харагдаж байна.
2017-11-01 10:05:06
Yavdaltai huuhen yumaa neeree.Udahgui dee.
2017-11-01 10:26:03
Ямар сайхан хос вэ
2017-11-01 11:36:02
Daraa yamar ertei hamt yariltslaga ogoh bol doo
2017-11-01 13:23:48
залуу нь сайхан залуу юмаа. энэ удаа илүү зохицолтой харагдаж байна. Гэхдээ ингэж эрчүүлийг солих нь нээх таатай үлгэр дуурайлал биш юм даа... Харамсалтай.
2017-11-02 17:18:37
asghui neg taarsn er hunee olj busad ni julidaad bsn uym er hun doroi l baival hardaj zovooj tenegtdeg
2017-11-03 00:03:42
uneheer echuud n tenegteed bga bol hed ch solison yaadiin..adilhan huvi tohiol bno. Jenni egchdee amjilt :)
2017-11-08 04:16:42
saihan huuhenshv
2017-11-26 07:52:01
Шинэ мэдээ