Арнольд Шварценеггер эхнэртэйгээ эргэн нийлсэн үү
201711/4475a922f1e5461623032a1b2dc83391_fitted_740x0.jpg

Өдгөө 70 настай Арнольд Шварценеггер хуучин эхнэртэйгээ болон хүүхдүүдтэйгээ арга хэмжээнд ирсэн нь олны анхаарлыг татжээ. Тэд “National Geographic”-ийн бүтээсэн цуврал киноны нээлтэд гэр бүлээрээ ирцгээсэн байна. Арнольд хуучин эхнэр 61 настай Мария Шрайвер болон дөрвөн хүүхэдтэйгээ маш сайхан харагдаж байжээ.

Мария, Арнольд нар 2011 онд 25 жилийн хамтын амьдралдаа цэг тавьсан юм. Арнольд 10 жилийн турш гэрийн үйлчлэгч Милдред Баэнатайгаа харилцаатай байснаа хүлээсэн билээ. Үйлчлэгч нь жүжигчнээс хүү төрүүлжээ.

Мария Шрайвер нөхрийнхөө хууралтыг мэдээд хүүхдүүдээ аван гэрээсээ явсан гэдэг. Гэхдээ тэд нөхөрсөг харилцаагаа үргэлжлүүлсээр байгаа юм. Салснаасаа хойш зургаан жилийн дараа байсгээд уулзалдах болсон тэднийг эргэн нийлсэн гэх мэдээлэл ч байгаа аж. Энэ удаад тэднийг хүү Патрик нь холбожээ. 24 настай Патрик Шварценеггер найз бүсгүй модель Эбби Чемпионыгоо дагуулан ирсэн байна.


О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Гоё харагдаж байна. Гэр бүл бүхнээс үнэтэй.
2017-11-02 12:51:07
wow, huuhed gedeg iim huurhun shuu dee
2017-11-09 08:40:11
Ger bul yunaas ch iluu unetei shuu
2017-11-09 08:40:49
эргээд нийлээсэй билээ
2017-11-13 01:41:40
WOW. Дахин аз жаргал хүсье. Гэр бүл сайхан шүү
2017-11-16 12:36:10
SXN GER BUL.GER BUL XAMGIIN UNE TSENETEI YUGAAR CH SOLISHGUI UNET BAYALAG.XOORONDOO EVLEREED SXN AMOIDRAX XEREGTEI.
2017-11-18 05:02:15
Шинэ мэдээ