Хайр гэрэлтсэн хос Ченнинг Татум ба Женна Деван
201711/00d852552cdde0bfedc4f5d94715bd08_fitted_740x700.jpg

Бүжгийн тухай кинонд хамт тоглож дотноссон Ченнинг Татум, Женна Деван нар Лос-Анжелест “War Dog: A Soldier”s Best Friend” киноны нээлтэнд иржээ. Тэд хамтдаа үргэлж хайраар гэрэлтэж явдаг жаргалтай хос гэдгээ энэ үеэр дахин харуулав. Нөхөр нь элдэв арга хэмжээ гэхээсээ илүү гэр бүлдээ цаг заваа зориулдаг байна. Тэд 2013 онд охинтой болсон билээ.

Женна Деваны хар даашинз тэр үдшийн хамгийн сайхан гоёлын нэгээр нэрлэгджээ. Ченнинг, Женна нарыг урлагийнхан хамгийн сайхан хос гэдэг билээ. Аз жаргалтай эхнэр Женна нэгэн ярилцлагадаа “Ченнингтэй учирсан нь үнэхээр аз. Түүний хайранд би маш аз жаргалтай амьдардаг” гэж байсан юм. Сонирхолтой нь Женна түүнд гэрлэх саналыг эхэлж тавьсан байна. Ченнинг Татумын даруухан зан нь Женнаг өөрөө түрүүлж алхам хийхэд хүргэсэн гэдэг.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
goy zaluu
2017-11-09 13:22:01
Гоё юмаа. Ийм сайхан хайранд умбаж явна гэдэг маш их аз шүү. Сайн сайхныг хүсье
2017-11-16 12:39:35
Шинэ мэдээ