Хөл хүнд Миранда Керрийн тачаангуй хувцаслалт олны анхаарлыг татав
201712/6dd67623459ffbe822e302d7324013c1_fitted_740x0.jpg

“Victoria”s Secret”-ийн “сахиусан тэнгэр” байсан 34 настай Миранда Керр Санта-Моникад явж байхдаа папарацчидад "баригджээ". Миранда өнгөрсөн хавар “SnapChat”-ыг үүсгэн байгуулагч 27 настай Эван Шпигельтэй гэрлэсэн билээ. Саяхан Миранда хоёр дахь удаагаа ээж болох гэж байгаа нь тодорхой болсон юм. Модель бүсгүйн том хүү зургаан настай Флинний аав нь жүжигчин Орландо Блум билээ. Тэд дөрвөн жилийн өмнө салсан ч хүүгийнхээ ирээдүйн төлөө сайн найзууд хэвээр үлджээ. Тэдний салалтын шалтгаан нь Орландо Блум эхнэрээ хуурсантай холбоотой гэдэг ч Миранда ижил хүйстнээ сонирхдогоос болсон гэж ч ярьдаг байна.

Миранда хэзээ төрөх нь тодорхойгүй байгаа ч гэдэс нь мэдэгдэхүйц томорсон харагджээ. Модель бүсгүй Калифорнийн Санта-Моника дахь “Sephora” дэлгүүр рүү өөрийн “Kora” косметикаа танилцуулахаар орж байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн нь энэ аж. Тэрбээр хөл хүнд ч гэсэн богинохон цагаан палааж, өндөр өсгийттэй явж байсан нь олны анхаарлыг татсан байна.


О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
atsadmaar amitan bna
2017-12-10 16:19:57
Шинэ мэдээ