Реппер Дөлгөөний эрс өөрчлөлт
201712/Zurag_ni.jpg

Цоглог, хэмнэлтэй, эрч хүч мэдрүүлсэн дуунуудаараа үзэгчдийн хайр хүндлэлийг хүлээж яваа 26 настай реппер О.Дөлгөөний эрс өөрчлөлтийн талаар амтай болгон нь ярьж байна.

 “Universe Best songs” нэвтрүүлэгт оролцож олонд танигдсан тэрбээр  Солонгос улсыг зорьсноор уран бүтээлээ хэсэг завсарлаад байсан бол саяхнаас уран бүтээлдэ шамдан оржээ. Гэхдээ реппер Дөлгөөний фэнүүд түүний шинэ уран бүтээлээс илүү эмэгтэйлэг болж өөрчлөгдсөнийг нь ихэд сонирхож буй юм. Энэ талаараа тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа,

”20 нас” дуугаа дуулахдаа 80 кг жинтэй байсан. Мөн эршүүд харагддаг байсан ч би чинь эмэгтэй хүн шүү дээ. Бусад охидын адил бие барьсан даашинз, бариу жинсэн өмд өмсмөөр санагддаг байлаа. Нэг л өдөр жингээ хаяхаар тууштай шийдсэн. Яваандаа бага багаар жингээ хаясаар өнгөрсөн зун 72 кг байснаас 58 кг болтлоо турсан. Энэ бол надаас маш их тэвчээр, хатуужил шаардсан хэцүү зүйл байсан. Аливаа зүйл харагдаж байгаа шигээ амархан байхгүй шүү дээ. Өдөрт 100-хан грамм коктейл, ногоон цай ууна, жимс ногоо иднэ. Дасгал хийнэ. Сүүлдээ ядраад эмнэлэгт хүртэл хэвтэж байсан. Би энэ болгоныг хүмүүст тайлбарлах албагүй л гэж боддог хэмээн ярьжээ.

С.Баяр

Эх сурвалж: ZIndaa.mn

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
ooriigoo hoolnii deglemeer turaan gdg bol ooriigoo alj bn l gsn ug shvv dee hamgiin gol n ooriigoo zavgui bailgah ajilsag hurdan hudulguun sharguu hudulmurch l bh heregtei tgsen tsagt hussen hemjeendee turan shvv dee
2017-12-07 09:28:20
тиймээ энэ бол их тэвчээр шүү амжилт хүсье
2017-12-14 07:46:42
сайн байна ахын дүү чи бол эмэгтэй хүн сайхан охин юу ч болж байсан биеэ бодоорой тэвчиж амьдарна шүү бүгдээрээ... амжилт сайн сайхан бүхнийг хүсье
2018-01-12 08:22:56
Шинэ мэдээ