“Дом-2” шоуны оролцогчийн цогцсыг олжээ
201712/ed852c97624e1a3ef0e23e48ab800876_fitted_740x0.jpg

 Оросын “Дом-2” теле шоу нэлээд алдартай, бас дуулиантай. Энэ сарын 4-нд оролцогч Мария Политова сураггүй алга болсон билээ. Найзууд нь цагдаад хандсанаар түүнийг эрж хайх ажил эхэлсэн байна. Тэгвэл өчигдөр Москвагийн нэгэн дүүргээс түүний цогцсыг олжээ. “360” сувгийн мэдээлснээр бүсгүй эмэнд хордож нас барсан гэсэн шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан байна. Түүний дэргэд дундарсан шилтэй дарс байжээ.

Мария Политова өмнө нь зургаан удаа амиа хорлох оролдлого хийж байсан аж. Түүний найз, сэтгүүлч Артем Шануровын ярьснаар Мария утсаа гэртээ үлдээгээд алга болсон байжээ. Тэрээр сэтгэцийн өвчнөөр шаналж, сэтгэл гутралын эсрэг эм хэрэглэдэг байсан гэнэ. Бүсгүйн хэрэглэж байсан бүх эм нь алга болжээ. Мария нэгэн найздаа эмнүүдээ бүгдийг нь уугаад ой руу явна гэж ярьж байсан удаатай гэнэ. Тэрээр “Дом-2” шоунд гурван удаа буюу 2006, 2007, 2010 онд оролцож байжээ. Бүсгүй дөрвөн сар болоод л шоунаас явдаг байсан аж.

Мария Политова

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Гоё биетэй царай нь тийм ч муухай биш эрчүүдийг унагадаг л хүүхэн байж дээ. Үхэхдээ хүртэл сенсаац дэгдээе л гэж бодсон бололтой. Тэгээд чаджээ. Монголд хүртэл орчуулагдаж мэдээ болон хүрч байна. Ум мани бадми хум...
2017-12-14 09:19:36
Hoorhii hvnii vr hairan bna
2017-12-14 09:51:47
Аль ч орны үрсүүд ялгаа юу байхав. УМ МА НИ БАД МЭ ХУМ
2017-12-14 09:57:46
Ene shoug mngld yzdeg her ih hymyys bgiin boldoo? Bi lav yzdeg.
2017-12-14 10:50:09
Үздэг байлаа. Энэ шоуг.
2017-12-14 16:01:46
Zunduu manai hamaatnud bugd uzne bas
2017-12-14 16:02:36
butelgui durlalaac uldcen sharh l bucgui amidrah conirhol buurcan bololotoi oor yamar shaltgaan baih bilee bodoj yvdag zaluu ni oor huuhentei cuucnaac hamag amidral ni utaga uchirgui bolcon baih hairan hun
2017-12-16 02:57:42
Шинэ мэдээ