Жүжигчин Жона Хиллийн 30 кг жин хасч чадсан нууц
201712/1de0f102db21b0f179d20cef77ac26df_fitted_740x0.jpg

 Жүжигчин Жона Хилл танигдахын аргагүй болтлоо туржээ. “Уолл-стритийн чоно” киноны од, 33 настай тэрбээр 30 кг жин хассан нь олны анхаарлыг татаж байгаа юм. Гэхдээ Жона ямар нэгэн дүрийн төлөө биш өөрөө биедээ анхаарал тавьж ийнхүү жингээ хасчээ. Жин нь маш их нэмэгдсэнийг нэг л өдөр ойлгосон тэрбээр ямар нэг зүйл хийх цаг болжээ гэдгийг ухаарсан гэнэ. Илүүдэл жингээс болж эрүүл мэнд нь олон асуудалд орохыг эмч нар ч түүнд анхааруулж байжээ.

Жүжигчин яаж 30 кг жинг хаяж чадсан юм бол гэж үү. Тэрбээр ердөө л зөв хооллож, спортоор хичээллэснээр ийнхүү үр дүнд хүрчээ. Жонаг гадуур явахад нь хүмүүс алдартай жүжигчин гэж танихаа больсон учир тэрбээр гудамжаар эрх чөлөөтэй яваа бололтой.

О.Саша

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Шинэ мэдээ