Модель Лиза Кузьменко үхлийн ирмэгт байна
201801/964adc8ec7514dc03edeea1d125fc79f_fitted_740x0.jpg

20 настай украин модель Елизавета Кузьменко долоо хоногийн өмнө Лос-Анжелест осолд оржээ. Бүсгүй маш хүнд гэмтэл авсан байна. Олон мэс засал хийсэн ч бүсгүй хүзүүнээсээ доош саажилттай болж үлджээ. Хамгийн сүүлд Лизагийн элэг болон хугарсан дээд эрүүнд нь мэс засал хийсэн байна. Гэхдээ мэдрэлийн зарим тогтолцоог нь сэргээж чадаагүй гэнэ. Бүсгүй өөрөө амьсгалж чаддаг болох эсэх нь ч эргэлзээтэй байгаа аж.

Лизатай хамт таксинд гэрэл зурагчин Наталья Кордано, Америкийн продюсер Южин Ефуши, модель Инга Шевченко нар байжээ. Тэдний сууж явсан таксиг согтуу жолооч ирж мөргөсөн байна. Жолооч хэргийн газраас зугтахыг завдсан ч хүмүүс барьж авчээ.

Алдар хүнд нь өсч явсан залуу модель бүсгүйн ээж дээрх мэдээг сонсоод хаана байгаа, хаашаа явах гэж буйгаа ч мэдэхээ больжээ. Лизагийн найз нар мөнгө цуглуулан ээжийг нь Лос-Анжелес руу явуулахаар бэлтгэж байгаа аж.

https://s14.stc.all.kpcdn.net/share/i/4/1424762/wx1080.jpg

http://cs320130.vk.me/v320130180/6e60/3SxUJpRYYcU.jpg

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Босоод ирээсэй. Эргээд тайзан дээрээ алхаасай. Бурхан өршөөг
2018-01-10 10:36:47
Бурхан түүнийг ивээг.
2018-01-10 14:42:25
бурхан өршөө
2018-01-14 10:20:09
хөөрхий дээ, хөл дээрээ босоосой
2018-01-14 12:58:27
Шинэ мэдээ