Ирина Шейк кино урлагт хүч үзнэ
201801/68043.jpg

Оросын супермодель Ирина Шейк дэлхийд данстай алдартан болоод удаж байгаа билээ. АНУ-д ажиллаж амьдарч, өнгөрсөн жил ээж болсон Ирина олны анхаарлыг ихээр татдаг. Тэрбээр хөлбөмбөгчин Криштиану Роналдугийн найз бүсгүй байхдаа олны анхаарлыг маш ихээр татдаг байсан бол одоо жүжигчин Брэдли Куперийн эхнэр болж, охин төрүүлж өгсөн юм. Ирина ээж болоод хэсэг хугацаанд нам гүм байсан бол одоо карьертаа эргэн анхаарч эхэлжээ.

Модель бүсгүй саяхан “Teen Vogue” сэтгүүлд ярилцлага өгсөн байна. Тэрбээр энэ үеэрээ загварын салбараас кино урлаг руу орох бодолтой байгаагаа ярьжээ. Ирина өмнө нь хэд хэдэн кинонд дүр бүтээж байсан бол одоо баатарлаг эмэгтэйн дүрийг бие даан бүтээх хүсэлтэй байгаа гэнэ. “Би кино урлагаас татгалзаж чадахгүй. Үзээд алдана” гэсэн Иринагийн үг Холливудын найруулагч нарын анхаарлыг татжээ. Түүнд хэд хэдэн уран бүтээлд тоглох санал ирсэн байна. Жүжигчин нөхөртэй Ирина чухам аль киног нь сонгох бол гэдэг нь олны сонирхлыг татаж байгаа аж.

http://www.intermedia.ru/img/news/266162.jpg

Ирина “Hercules” кинонд алдарт Дуэйн Жонсоны хамт.

http://womanadvice.ru/sites/default/files/imagecache/width_660/47/2_irina_sheyk_i_bredli_kuper_s_docheryu.jpg

Нөхөр, охины хамт.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Goy huuhen
2018-01-11 14:21:00
охин нь яаааг брэдли күпер байна шд. Үнэхээр гоё залуу шүү. шейк ч гэсэн дажгүй. күпер лав роналдогаас хамаагүй илүү сайхан залуу.
2018-01-30 09:16:39
Шинэ мэдээ