Ханхүү Уильям дүүгийнхээ сүйт бүсгүйг магтав
201801/harry-281116-ZAHOD.jpg

Их Британийн ханхүү Харри, жүжигчин Меган Маркл нарын хурим ирэх тавдугаар сард болох билээ. Харригийн ах Уильямын хурим 2011 онд сүр дуулиантай болж байсан юм. Тэгвэл Уильям дүүгийнхээ хуримыг маш чухалчилж байгаа талаараа саяхны нэгэн ярилцлагадаа хэлжээ. Ханхүү “Дүү минь миний хуримаар бүхий л ажилд оролцсон. Тэр надад сандрахгүй байхыг зөвлөж, олны өмнө гарахад сэтгэл санаагаар дэмжиж байлаа. Гэхдээ миний хуримаар Харри өөрөө их сандарч байсан шүү” гэсэн байна.

Уильям дүүгээ гэрлэх болсонд их баяртай байгаа гэнэ. Ханхүү нарын эмээ, Британийн хатан хаан Элизабет бага ач хүүгийнхээ сонголтыг төдийлөн сайшаахгүй байсан ч саяхан хүлээн зөвшөөрч хуримын товыг нь зарласан билээ. Тэгвэл Уильям дүүгийнхээ сүйт бүсгүй Меганд тун таатай хандаж байгаа гэнэ. Тэрбээр “Жүжигчдийн тэсвэр тэвчээрийг би их үнэлдэг. Харри, Меган хоёр бие биедээ хайртай. Тэднийг би бүхий л талаар нь дэмжих болно” гэжээ.

https://pbs.twimg.com/media/DR-qCGTUQAAAHM-.jpg

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Шинэ мэдээ