Селенагийн бие сайжирч, улам үзэсгэлэнтэй болжээ
201801/55202e0ecb1aa11b3faf8e2bc27c9187_fitted_740x0.jpg

Дуучин, жүжигчин Селена Гомес өнгөрсөн зун өрөөсөн бөөрөө солиулах мэс засалд орсон билээ. 25 настай Селенагийн бие муудахад түүнд дотны найз нь өрөөсөн бөөрөө өгснөөр дуучин бүсгүй аврагдсан юм. Тэгвэл Селена одоо бие нь сайжирч, улам үзэсгэлэнтэй болжээ. Тэрбээр уран бүтээлдээ орохын зэрэгцээ “Coach” загварын ордны хаврын коллекцын нүүр царай болсон нь олны анхаарлыг татаж байна. Компанийн зураг авалт Нью-Йоркт болж “Coach”-ийн шинэ загварын цүнхийг барьсан Селена гайхалтай хөөрхөн харагдаж байгаа юм.

Түүнчлэн тус брендийн хийсэн рекламны видеог дуучин бүсгүйн дур булаам төрх чимж, түүний “Wolves” дуу эгшиглэж байв. “Coach”-ын шинэ загварын цүнхнүүд энэ сардаа багтаж худалдаанд гарах аж.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Шинэ мэдээ