Жерард Батлерт Жоли биш Энистон таалагджээ
201801/landscape-1516286245-gerard-butler-jennifer-aniston-angelina-jolie.jpg

Жүжигчин Жерард Батлер “Watch What Happens Live With Andy Cohen” шоунд оролцжээ. Энэ үеэрээ тэрбээр жүжигчин Анжелина Жоли, Женнифер Энистон хоёртой кинонд тоглохдоо үнсэлцэхэд Энистон илүү таалагдсан гэж хариулжээ. Жүжигчнээс “Жоли, Энистон хоёрын алинтай нь үнсэлцэхэд сайхан байсан бэ” гэж асуусан байна. Жерард энэ асуултын хариултыг нэлээд бодоод “Ийм хүнд асуулттай тулгарч явсангүй. Би хариулах ёстой байх л даа. Жүжигчний мэргэжлээр ажиллаад олон жил болжээ. Энэ хугацаанд олон сайхан бүсгүйг үнссэн. Таны асуултад би Энистон гэж хариулах байна. Жоли тэр хоёр хоёулаа сайн байсан ч энэ асуултад нэгийг нь сонгох хэрэгтэй болохоор миний хариулт энэ” гэжээ.

Хоёулаа жүжигчин Брэд Питтийн эхнэр байсан Жоли, Энистон нар нэгэндээ дургүй байдаг билээ. Брэдийг Женниферээс салгаж суусан гэгддэг Жоли хуучин эхнэр Энистонтой нь тааралдах дургүй, Брэдийг экстэйгээ найзын хувиар харьцахыг нь ч хорьдог байсан гэдэг.

Moving on: Both actresses were married to Brad Pitt as Aniston was from 2000 to 2005, they are pictured together in February 2001

https://www.usmagazine.com/wp-content/uploads/angelina-jolie-brad-pitt-d4203cbb-fee2-4f6d-9068-33c4eb1aa633.jpg

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Шинэ мэдээ