Пэрис Хилтон юуны учир Мэрилин Монрогийн дүрд хувирав?
201802/420bb9d3a7f41a733f6a60cc005eb7df_fitted_740x0.jpg

  “Хилтон” зочид буудлын өв залгамжлагч 36 настай Пэрис Хилтон хуримдаа бэлтгэж байгаа билээ. Түүний сүйт залуу 32 настай Крис Зилка Зул сарын баяраар хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавьсан юм. 2018 оны онцлох үйл явдлуудын нэг болох “Хилтон”-ы өв залгамжлагчийн хурим олны анхаарлын төвд байгаа ч яг хэзээ гэх тов нь зарлагдаагүй байгаа аж.

Тэгвэл Пэрис хуримынхаа өмнө 1950-иад онд алдар цуу нь мандаж байсан Мэрилин Монрогийн дүрд хувиран зургаа авахуулжээ. Тэрбээр тачаангуй Монрогийн дүрд хувирснаа Гэгээн Валентины баярын сюрприз гэсэн байна. Түүний зураг авалтын үр дүнг энэ сарын 14-нд харах нь ээ.

Тэгвэл фэнүүд нь Пэрисийг шинэ клип хийж байгаа гэж хардсан байна. Харин бүсгүй энэ талаар ямар ч тайлбар хийгээгүй гэнэ.

Paris Hilton and Chris Zilka

Paris Hilton

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Шинэ мэдээ