2018 оны цүнхний чиг хандлага ямар байх вэ
201802/8963e5de9f3414d0fc5eac86c1f35121_fitted_740x0.jpg

  Эмэгтэй хүний стилийг тодорхойлж, чимж өгдөг зүйлүүдийн нэг бол цүнх. Бүсгүй та ирэх хавар ямар цүнх барихаа тодорхойлж амжаагүй бол загварын “La Micina” блогоос гаргасан 2018 оны цүнхний загварын чиг хандлагатай танилцаарай.

Тэгш өнцөгт хэлбэртэй

Тэгш өнцөгт хэлбэртэй цүнх тань нарийхан оосор, гинжтэй байвал зүгээр. Мөн ийм хэлбэртэй илгэн цүнх үнэ цэнэтэй харагдана.

Трапец хэлбэрийн цүнх

2018 оны хаврын цүнхний чиг хандлагын хоёрдугаарт трапецан хэлбэртэй, янз бүрийн оруулгатай цүнх орж байна.

Металлжуулсан арьс

Металлжуулсан арьсан цүнх нь өвөрмөц бөгөөд шинэлэг харагдана гэж загварын мэргэжилтнүүд үзжээ.

Бүсэлдэг цүнх

Ийм төрлийн цүнх хуучирсан мэт боловч энэ хаврын загварт эргэн иржээ.

Дугуй хэлбэртэй

Дугуй хэлбэртэй, металл бариултай цүнх 2018 оны мода.

Үүргэвч мэт цүнх

Үүргэвч мэт цүнх зайгаа тавьж өгөөгүй байна. Хавар, зуны улиралд ийм цүнх жинхэнэ мода.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Шинэ мэдээ