Сэм Клафлин хоёр дахь удаагаа аав болжээ
201802/351d81347029eb49044360de4a7619b0_fitted_740x0.jpg

  “Өлсгөлөн тоглоом”, “Хайрт Рози”, “Чамтай учрахаас өмнө” зэрэг киноны од, олон бүсгүйн анхаарлыг татсан жүжигчин Сэм Клафлинийг гэр бүлтэй гэхэд итгэдэггүй хүн олон. Тэрбээр бүр хоёр дахь удаагаа аав болоод амжжээ. 31 настай Сэм Клафлин гэр бүлийнхээ амьдралыг тун нууц байлгадаг аж. Түүний эхнэр нь жүжигчин Лаура Хэддок юм байна. Тэд хоёр настай Пип гэх хүүтэй байсан бол саяхан охинтой болжээ. Сэм “BBC Radio 2”-т ярихдаа “Манай гэр бүл аз жаргалд умбаж байгаа. Эцэг хүн болсон минь миний амьдралын хамгийн сайхан зүйл. Аав болж байж л үүнийг ойлгоно” гэсэн байна.

Сэм, Лаура нар зургаан жилийн өмнө “Мэрилинтэй өнгөрүүлсэн долоон өдөр, долоон шөнө” киноны зураг авалтын үеэр танилцжээ. Жүжигчин залуу эхнэртээ анхны харцаар дурлаж, 2013 онд тэд гэрлэсэн байна. Сэм “Лаура миний хамгийн сайн найз. Би түүний нэрнээс өөр зүйлийг нь мэддэггүй байхдаа хайртай болсон. Тэр гайхалтай бүсгүй. Лауратай танилцаад л би найздаа “Би түүнтэй гэрлэнэ. Хайртай болчихлоо” гэж хэлэхэд найз маань гайхаж байсан” гэжээ.

Холбоотой Зураг

Сэм Клафлин и Лора Хэддок

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Шинэ мэдээ