Трамп охиноо Хойд Солонгосын генералтай уулзуулна
201802/GettyImages-618304970.jpg

  Пёнчаны олимпийн хаалтын ажиллагаанд АНУ-ыг төлөөлөн Доналд Трампын охин Иванка Трамп оролцоно гэсэн мэдээлэл байгаа билээ. Тэгвэл Трампын гол зорилго нь охиноо Хойд Солонгосоос ирэх генералтай уулзуулах юм гэж олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Пёнчаны олимпийн нээлтэд Хойд Солонгосыг төлөөлөн ирсэн Ким Жон Уны дүү Ким Ё Жон тэргүүтэй хүмүүстэй АНУ-ын Дэд Ерөнхийлөгч уулзах гэсэн боловч бүтээгүй юм. Тэгвэл Трамп “нууц хөзөр”-өө гаргаж, охиноо БНАСАУ-ын генералтай уулзуулах гэж байгаа бололтой. Тус улсаас Пёнчаны олимпийн хаалтын ажиллагаанд армийн генерал Ким Ён Чол гэгч ирэх аж.

Ким Жон Уны дүү Ким Ё Жон Өвлийн олимпийн нээлтийн ажиллагаан дээр АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Майк Пэнстэй ойрхон сууж байсан ч үг солиогүй билээ. Тэрбээр АНУ-ын Дэд Ерөнхийлөгчтэй товлосон уулзалтаасаа хэдхэн минутын өмнө бодлоо өөрчилсөн байна. Хойд Солонгосын төлөөлөгч нар уулзалтаа цуцалсны дараа АНУ-ын албаныхан нэлээд бухимдаж, Ким Жон Унтай энхийн замаар ойлголцох боломжгүй юм байна гэж мэдээлсэн билээ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Шинэ мэдээ