Үсээ будсан бол угаалгүй 72 цаг болоорой
201802/1597c1596a7e455e0ac5ee0c8c4a0ae5.jpg

  Урин дулаан цаг ирж, бүсгүй та гоёмсог үсээ намилзуулан алхахыг хүсч байна уу? Үснийхээ өнгийг өөрчилмөөр байгаа ч будагтай үсийг арчлах хэцүү гэж бодсоор суугаа бол доорх зөвлөгөөг уншаарай.

-Бүсгүй та үсээ будсан бол угаалгүй 72 цаг болоорой. Үсээ будуулсны дараа зарим үсчин “Гурав хоног битгий угаагаарай” гэж хэлэхийг сонссон байх. Энэ хугацаанд будаг үсэнд бүрэн шингэдэг болохоор ингэж хэлж байгаа юм. Гурав хоног үсээ угаалгүй тэссэнээр таны үс гоёмсог өнгөө удаан хадгална.

-Будагтай үс халуунд маш мэдрэмтгий байдаг. Иймээс байнга сэнсдэж, индүүдэж, ороохоос татгалзаарай. Та үсээ өөрөөр нь хатааж, буржийлгах гэвэл бигуди хэрэглэж болно шүү дээ.

-Будагтай үсийг 7 хоногт нэг удаа гүн чийгшүүлэгчтэй тэжээлийн тосоор тордох хэрэгтэй.

-Үсний тань үзүүр салаалсан бол түүлгээрэй. Ингэснээр таны үс эрүүл байна.

-Зөвхөн будагтай үсэнд зориулсан шампунь хэрэглээрэй.

-Будагтай үсийг халуун усаар угааж болохгүй. Хүйтэн талдаа бүлээвтэр усаар угаавал сайн. Ер нь үсийг бүлээн усаар угаах ёстой.

-Будагтай үсийг хурц наранд удаан байлгаж хэрэггүй.

-Заримдаа хуурай шампунь хэрэглээрэй.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Bayarlalaa.
2018-02-24 10:52:04
kk halzan boloh um bish uuu
2018-02-26 02:50:53
Хүмүүсээ наад зөвлөгөөгөө зөв ойлгоочээ. Үсээ будчихаад мэдээж угаана. Дараагийн угаалт нь 72 цагийн дараа байх ёстой байдаг юм.
2018-02-26 03:19:55
тийм байлгүйдээ будуулчаад яаж 72 цаг болох юм болоо гээд л гашилгаад байлаа
2018-02-26 04:12:49
Юу яриад солиороод байгаа юм бэ? Санаагаа ч зөв илэрхийлж чадахгүй байж юугэж юм бичдэг байна. 72 цаг будагтай яв гэж ойлгогдож байна. Сэтгүүлч ухаантай хүн гуай
2018-02-27 00:39:22
Шинэ мэдээ