Синди Кроуфордын хүү задгай зургаа цацжээ
201803/Capture.JPG

  Алдарт модель Синди Кроуфордын хүү, охин хоёр нь түүний замналаар явж байгаа билээ. 16 настай Кайя Гербер энэ цаг үеийн алдартай моделиудын нэг болсон бол түүний ах, 18 настай Пресли Гербер загварын тайзнаа шуугиулахын сацуу хайр дурлалын харилцаа нь үргэлж олны анхаарлын төвд байдаг. Пресли саяхан “Instagram”-даа найз бүсгүй, алдарт блогер Шарлотта Д”Алессиотойгоо авахуулсан нэлээд задгай зургаа тоолгүй хийжээ. Залуу зургаа “Бүсгүйгээ санаж байна” гэсэн тайлбартай хийсэн байна. Найз бүсгүй нь зурагны доор ямар нэгэн тайлбар бичээгүй бол дүү нь ахаараа тоглоод авчээ. Кайя “Нэг л өдөр өнгөрч байна шүү дээ” гэж бичсэн байна.

Синдигийн охин нэлээд наргианч гэдэг нь харагддаг. Тэрбээр өмнө нь Синдигийн хагас нүцгэн залуусын дунд зогссон зурган доор “Ээж ээ, аав хаана байгаа юм” гэж наргин бичсэн байсан билээ.

Пресли Гербер с девушкой

Пресли Гербер с сестрой

Пресли дүү Кайятайгаа.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Шинэ мэдээ