Данийн ханхүү “Burberry”-гийн загварын шоуны тайзнаа алхав
201803/e65b83ce558d56e42ea6e1e413cf056d_fitted_740x0.jpg

  Лондонд болсон загварын долоо хоногийн хүрээнд “Burberry”-гийн алдартай дизайнер Кристофер Бейли сүүлчийн шоугаа хийжээ. “Burberry”-тэй 17 жил хамтран ажиллаж байгаа түүний бүтээсэн тод өнгийн хувцаснууд нь бэлгийн цөөнх гэгддэг хүмүүст зориулагдсан билээ. “Энэ бол нийгэмд гэрэл гэгээ нэмсэн сайхан арга хэмжээнүүдийн нэг. Дэлхий даяар залуусын дэмжлэгийг хүлээсэн. Бидний энэ олон өнгөнд хүч агуулагдаж байдаг” гэж дизайнер Кристофер Бейли ярьжээ.

Загварын шоуны тайзан дээр Данийн ханхүү, 18 настай Николай анх удаагаа гарч ирсэн нь олны анхаарлыг татжээ. Хатан хаан II Маргретегийн ач хүү тэрбээр Данийн “Scoop Models” агентлагт ажилладаг аж. Кристофер Бейли түүнийг “Burberry”-гийн шоунд оролцохыг урьсан байна. Ханхүү ч чадварлаг загвар өмсөгч гэдгээ харуулжээ.

Ханхүүгийн өвөө нь нас бараад удаагүй байхад загварын шоунд оролцсонд Данийн иргэд шүүмжлэлтэй хандсан байна. Харин ханхүүгийн ээж Александра “Загварын шоуг эртнээс бэлдсэн. “Burberry”-тэй байгуулсан гэрээгээ зөрчиж болохгүй байсан учир Николай тайзан дээр гарахаас өөр аргагүй болсон” гэжээ.

Принц Николай

Принц Николай

Принц Николай

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Шинэ мэдээ