Харри, Меган нарын зурагтай бэлгэвч худалдаанд гарна
201803/1fe69ec65321a4795b6f66d276e5a383_fitted_740x0.jpg

  Их Британийн ханхүү Харри болон түүний сүйт бүсгүй Меган Маркл нарын хурим хоёр сарын дараа болно. Энэхүү үйл явдалд зориулсан бэлэг дурсгалын зүйлүүд худалдаанд гарч эхэлсэн билээ. Тэгвэл насанд хүрэгчдэд зориулсан эд зүйл үйлдвэрлэдэг компаниуд ч зүгээр суусангүй. Тухайлбал “Crown Jewels” компани “дуулдаг” бэлгэвч бүтээжээ. Бэлгэвчийг “Your Prince Will Come” гэж нэрлэсэн байна. Боодол бүр дээр нь Харри, Меган хоёрын зураг байх бөгөөд бэлгэвчийг задлахад Их Британи болон АНУ-ын төрийн дуулал “эгшиглэх” аж.

Нэг боодол нь 10 еврогоор зарагдах дээрх бүтээгдэхүүн нь хатан хааны гэр бүлд мэдээж таалагдаагүй ч “Crown Jewels” компани уг бэлгэвчийг алдартай болно гэдэгт итгэлтэй байгаа гэнэ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Шинэ мэдээ