Мэрилин Керро хүүхдийнхээ эцгийг хэлсэнгүй
201803/1519032659_huge_a45ef003-a00d-4d78-93e4-904ad4e866c6.jpg

  “Зөн билгийн тулаан”-ы оролцогч Мэрилин Керро жирэмсэн гэдэг нь ажиглагдах болсон. 29 настай Мэрилиний хүүхдийн эцэг нь хэн бэ гэдгийг олон хүн сонирхож буй. Тэрбээр өнгөрсөн зун “Зөн билгийн тулаан”-ы ялагч Александр Шепсээс салсан билээ. Тэдний салалтын шалтгаан нь Мэрилин хүүхэдтэй болохыг хүсч, Шепс аав болоход бэлэн бус байснаас болжээ. Үүний дараа Мэрилин Марк Александр Хансен гэгчтэй хамт яваа зураг цахимаар цацагдсан ч бүсгүй энэ талаар ямар ч тайлбар хийгээгүй юм.

Тэгвэл Мэрилин Керро саяхан түүнээс ярилцлага авсан “НТВ” телевизийн сэтгүүлчид найз залуугийнхаа талаар “Тэр их царайлаг, сайн ч залуу” гэж хэлжээ. Гэвч залуугийн нэрийг хэлэхээс татгалзсан байна.

Беременная экстрасенс Мэрилин Керро рассказала о своем возлюбленном

Мэрилин Керро официально призналась в беременности

Шепс поддерживает возлюбленную, которая в третий раз борется за победу в «Битве экстрасенсов»

Александр Шепсийг ялагч болох үеэр.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Цодойгоод бүр сайхан харагдаж байнаа
2018-03-22 10:29:54
Шинэ мэдээ