Санал худалдаж авсан гэж буруутгагдсан Ерөнхийлөгч өөрийн хүсэлтээр огцорлоо
201803/4669073.jpg

Перугийн Ерөнхийлөгч Педро Пабло Кучинскийг конгрессын гишүүдийн саналыг худалдаж авсан гэж буруутгасан билээ. Энэхүү дуулиантай холбоотойгоор тэрбээр өөрийн хүсэлтээр огцорч байгаагаа мэдэгджээ. “Ройтерс” агентлагийн мэдээлснээр 79 настай Ерөнхийлөгч өмнө нь Уолл-стритэд банкир хийдэг байсан аж.

Перугийн конгресс Пабло Кучинскийд импичмент зарлахыг дэмжиж байсан юм. Түүний огцрох саналыг хүлээж авах талаар ч хэлэлцэж эхэлжээ.

Ерөнхийлөгч “Би албан тушаалаасаа буух нь манай улсад сайнаар нөлөөлнө. Бид хүчирхэг улсыг бүтээх ёстой” гэжээ. Тэрбээр ирэх сард АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай уулзах ёстой байсан аж.

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
UAMA UHAALAG SHIID BE HARIN H. BATTULGA D IIM EH ORONCH SETGEHUI HUN CHANAR BII ESEHIIG HARAH L UILDLEE MONGOL UU SHUNALUU ALI NI UALAHIIG HARUA SHUNALVUI OL BAUANGOL BUUDAL TURD ULDENE BIZ I UALAH BOL ARD TUMEN UY GEJ BODOJ BAINA DAA
2018-03-23 04:39:51
Шинэ мэдээ