Кэти Перри Орландо Блумд хүүхэд төрүүлж өгөхийг хүсдэг
201804/028090b56e8be537b75d132568dce830_fitted_740x0.jpg

 Дуучин Кэти Перри жүжигчин Орландо Блумтай гэрлэхэд бэлэн байгаагаа ярьжээ. "Түүнд хүүхэд төрүүлж өгөхөд ч бэлэн байна" гэж бүсгүй нэгэн найздаа хэлсэн байна. Кэти, Орландо нар өнгөрсөн жил салсан ч гурван сарын өмнө хамтдаа Мальдивт явж байжээ. 33 настай дуучин, 40 настай жүжигчин хоёр түүнчлэн хэд хоногийн өмнө Токиод Кэти Перригийн тоглолт дээр хамт байсан гэнэ. Дуучин бүсгүй хайртдаа зориулж тусгайлан дуулжээ. Кэти “Намайг маш ихээр хайрлаж байгааг би мэдэрч байна. Урьд нь би ингэж ихээр хайрлуулж байгаагүй мэт санагдаж байна. Энэ дуугаа энэхүү ер бусын мэдрэмж болох хайранд зориулж дуулъя. Хайрт минь, энэ чиний тухай дуу” гээд дуулсан байна. Энэ үеэр зааланд Орландо Блум байсныг үзэгчид харжээ.

Тэд гэрлэх тухайгаа албан ёсоор зарлаагүй ч Кэти Орландогийн эхнэр болоход бэлэн байгаа талаар нэгэн найз нь “HollywoodLife” сэтгүүлд ярьжээ. Түүний ярьснаар Кэти, Орландо хоёр маш завгүй тул байнга уулзаж чаддаггүй гэнэ. Гэхдээ тэд нэг нэгнээ маш сайн ойлгож, хайрладаг гэж найз нь ярьжээ.

SplashNews/GalloImages

RexFotodom

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Шинэ мэдээ