Ээж, охин хоёр миссийн тэмцээнд түрүүлжээ
201804/Capture_1.JPG

  Шотландын Хэмилтон хотын 55 настай үсчин Лори Мейсак 24-тэй охиныхоо хамт “Miss Galaxy UK” тэмцээнд оролцжээ. Тэрбээр хоёрдугаар байранд орсон бол охин Эми Мейсак нь уг тэмцээнд түрүүлж “Miss Grand International Scotland” титмийн эзэн болсон байна. Бүсгүй ээжийгээ миссийн тэмцээнд орохыг ятгаж, тайзан дээр хэрхэн алхаж гишгэхийг заажээ. 19 настайгаасаа хойш миссийн тэмцээнд оролцож ирсэн Эми ээжийгээ хамт тэмцээнд орохыг ятгахад Лори татгалзаж байсан аж. Эмигээс гадна гурван хүүхэдтэй, хоёр ачтай Лори 55 настай ч 24-тэй охинтойгоо чацуу мэт харагдаж байжээ.

Миссийн тэмцээнд дэд байранд орсон нь Лоригийн өөртөө итгэх итгэлийг улам нэмсэн байна. Тэрбээр “Би эргээд 21 насандаа оччихсон юм шиг л санагдаж байна. Би олон найзтай болсон. Эмэгтэй хүн ямар ч бие галбиртай байсан өөртөө итгэлтэй байх ёстой” гэжээ.

55-летняя мать и 24-летняя дочь стали победительницами конкурса «Мисс Галактика»

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Будгаа арилгацгаавал ч...
2018-04-19 10:59:42
Шинэ мэдээ