Өөрсдийнхөө тоглосон киног үзэн яддаг одууд
201804/twilight-breaking-dawn-part-1-wedding-krsiten-stewart-and-robert-pattinson-1.jpg

Холливудын жүжигчид өөрсдийнхөө тоглосон кино бүтээсэн дүрээ өөрсдөө үзэн ядаж, тоглосондоо харамсаж явдаг байна. Тэдгээр тохиолдлуудын дотор өөрсдийг нь өнөөдрийн энэ их өндөрлөгт гарахад хамгийн гол нөлөө үзүүлсэн дүрүүд хүртэл багтсан байгаа нь сонин. Ингээд та бүхэнд хэн хэн ямар дүрээ үзэн яддаг болохыг хүргэж байна.

1) Channing Tatum - G.I. Joe: Rise of Cobra


Тэрээр нэгэн радио шоунд орж байх үеэрээ киноных нь талаар асуусан хөтлөгчид "Бурхан минь, Би тэр киног үнэхээр үзэн яддаг, энэ үнэхээр муу болсон" хэмээн хэлж байжээ. Гэтэл тус дүр нь түүнийг нэр алдрын оргилд хүрэхэд зохих нөлөөгөө үзүүлсэн дүр юм.


2) Daniel Radcliffe - Harry Potter and the Half Blood Prince


Даниэл Радклифф буюу бидний сайн мэдэхээр Харри Поттер үзэгчдийн нүдэн дээр өсч томорсон гэхэд хилсдэхгүй. Тэрээр хэдийнээ өсвөр насны жүжигчин гэгдэхээ больж насанд хүрсэн том эр болсон билээ. Тэрээр нэгэн ярилцлагынхаа үеэр "Харри Поттер ба хагас цуст ханхүү" киног үзэх тун дургүй гэдгээ хэлсэн бөгөөд "Би энэ кинонд тийм ч сайн байгаагүй, би үүнийг үзэн яддаг. Миний хамгийн сайн байсан нь 5-р анги байсан. Учир нь энд миний өсөлт дэвшил харагдаж байсан. Харин дараагийнхад нь үгүй" гэжээ.

3) Robert Pattison - Twilight


Энэ жагсаалтад орсон хамгийн итгэмээргүй хүн. Гэвч тэрбээр үнэхээр энэ дүрээ үзэн яддаг. Хэн ч, бүр хэн ч "Twilight"-г Роберт Патисоноос илүү үзэн ядаж чадахгүй. Нээрээ шүү. Итгэмээргүй, гэхдээ л үнэн

4) Halle Berry - Catwoman


Тэрээр муур эмэгтэйн дүрээрээ "Razzie" шагнал хүртэх үеэрээ "Би Warnner Bros-т талархал илэрхийлмээр байна. Намайг энэ хараал идсэн аймшигтай кинонд тоглуулсанд баярлалаа" гэж хэлж байжээ. Жич: Razzie шагнал гардуулах ёслол нь тухайн жилийн хамгийн муу бүтээлийг /кино, жүжигчин г.м/ шалгаруулдаг. Ийм байхад үзэн ядахаас ч өөр яах билээ.

5) Jessica Alba - Fantastic 4: Silver Surfer


Тэрээр яг ч киногоо, эсвэл дүрээ үзэн ядаагүй. Гэвч тухайн үед "Гайхамшигт 4" киноны найруулагч киноны төгсгөлийн уйлдаг хэсгийн зураг авалт дээр Жессикагийн жүжиглэлт хангалттай сайн байгаагүй учир компьютерээр хиймэл нулимс хийхээс өөр аргагүй болсон гэж хэлсэн нь түүний карьер унахад нөлөөлсөн юм. Үүнд Жессика маш их уурлаж "Хараал ид, би энэ бизнест дахиж санаа зовохгүй" гэсэн юм.

6) Zac Efron - High School Musical


Зак Эфрон "Men”s Fitness" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа энэ дүрийнхээ талаар дурдсан бөгөөд "Мэдэхгүй юм даа, заримдаа би тэр залуугийн өгзөг рүү өшиглөчихмөөр л байдаг" хэмээн хэлж байжээ

7) Shia LaBeouf - Transformers


Хэдийгээр түүний тоглосон хамгийн алдартай бүтээл нь "Трансформерс" хэдий ч тэрээр кинондоо тийм ч сэтгэл хангалуун байдаггүй аж. "Энд ямар ч зүрх догдлуулах зүйл байхгүй. Зүгээр л хэдэн роботуудын зодоон" гэж хүртэл хэлж байжээ.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Шинэ мэдээ