Оддын хамгийн утгагүй хуримын гоёлууд
201804/db40b4bb67398b594cd5240e0214faab.jpg

 Хуримынхаа өдөр сайхан харагдахыг хүсдэггүй эмэгтэй хүн гэж байхгүй. Тэгвэл одод бусдаас онцгойрох гэсэндээ юу, эсвэл үнэтэй брэндийнх болохоор нь тэгсэн үү их хачин, утгагүй гэж хэлж болохоор даашинз өмсч байсан тохиолдлуудаас хүргэж байна.

Эмма Томпсоны энэ даашинзыг хүмүүс “даашинз уу, обой юу” гэж хошигножээ. Бас хачин малгай өмссөн байна гэж шүүмжлүүлсэн гэдэг.

Шенэй Граймс хуримаараа ёс журамтай сүйт бүсгүй биш аяга пиво барьж, тамхи зуусан хар даашинзтай бүсгүй болохыг илүүд үзжээ.

Мэрайя Керигийн даашинз тухайн үеийн мода байж болох ч угаалгын газарт өгөх гэж байгаа үрчийсэн даавуу шиг харагдаж байна гэж шүүмжлүүлжээ.

Селин Дионы даашинз мөн л тухайн үеийн мода. Гэхдээ дуучны толгойн гоёл ойлгомжгүй, сонин харагджээ.

Жоди Маршийг энэ улаан даашинзтайгаа сүйт бүсгүй бус аймшгийн киноны гол дүр шиг байна гэжээ.

Мэри Чартерисийн “нүцгэн даашинз” танд ямар санагдаж байна?

Памела Андерсон хуримаараа даашинз өмсч өөртөө төвөг удсангүй. Зүгээр л цагаан өнгийн бикинитэй байв.

Даашинзны оронд бикини сонгосон бас нэг од бол Анжелика Варум. Дуучин бүсгүй Памела Андерсоноос ялгаатай нь зуны нимгэн цув углажээ.

Хуримын богино даашинз хүмүүсийг гайхшруулахаа болиод удаж байгаа билээ. Гэвч зарим хүнд энэ даашинз зохимжгүй харагдаж байгаагийн нэг нь дуучин Лолита.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
кккккккккккккк
2018-04-19 11:01:32
Yamr balair sejgiin vnceltsdeg yum be
2018-04-20 13:33:26
Шинэ мэдээ