Avicii-гийн найз бүсгүйн пост олон хүнийг уйлуулжээ
201804/2f578b9e2ce152b35fd69c94cccd17fb_fitted_740x0.jpg

 Алдартай дижей Avicii энэ сарын 20-нд нас барсан билээ. Түүний төлөөлөгч нь мэдэгдэхдээ “Энэ хэцүү бэрх үед Avicii-гийн гэр бүлийг хүндлэхийг та бүхнээс гуйя. Түүнийг яагаад нас барсан юм бол гэж битгий асуугаач. Одоогоор би юу ч хэлж мэдэхгүй байна” гэжээ.

Тэгвэл Avicii-гийн экс найз бүсгүй Эмили Голдберг “Instagram”-даа түүнтэй авахуулсан зургаа тавиад “Алив, хонгор минь, битгий бууж өг. Намайг сонго, би чамд хайр гэж юу болохыг үзүүлье...Энэ бол түүний надад зориулсан дууны үг. Би түүний хайрыг дааж чадаагүй. Бид хамтдаа хоёр жилийг өнгөрүүлсэн. Тэр миний дотны найз, багш минь байсан. Одоо би түүнийхээ бэлэглэсэн баавгай руу харж ч чадахгүй нь. Ухаан санаа минь самуурсан хэвээр байна. Халуун дулаан үг хэлж байгаа бүх хүнд баярлалаа. Энэ бүгд зүүд байгаасай” гэж бичжээ. Бүсгүйн пост олон хүнийг уяраасан байна.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Шинэ мэдээ