“Английн мисс” тэмцээний оролцогч 2.8 жилийн ял сонсчээ
201804/k,;l55.JPG

Их Британийн Нортхемптон хотын иргэн, 23 настай Шэннон Уокер зургаан жилийн өмнө “Английн мисс” тэмцээнд оролцож  байсан билээ. Бүсгүй их авьяаслаг харагдаж байсан юм. Тэгвэл саяхан шүүхээс Шэннон Уокерыг бусдын биед ноцтой гэмтэл учруулсан гэж ял оноожээ. Бүсгүй 2.8 жилээр хоригдох болсон байна.

Шэнноны найз, 21 настай Чанзе Нолан гудамжаар явж байсан өсвөр насны хүүхэд рүү буудахад бүсгүй жолоо барьж явжээ. Хүү хоёр хөлөндөө хүнд гэмтэл авсан байна. Шэннон, Чанзе болон машинд байсан бас нэгэн хүн хүүд огт туслалгүй яваад өгчээ. Тэд гудамжны бүлэглэлийн гишүүд байсан аж. 18 настай хүүг өрсөлдөгч бүлэглэлийнх нь гишүүн гэж харсан байна. Тэрбээр үнэн хэрэгтээ зүгээр л дэлгүүр явж байсан нэгэн аж. Буудуулснаас болж түүний эрүүл мэнд нь бүх насаар хохирчээ.

Чанзе Нолан есөн жилийн хорих ял сонссон бол шүүх Шэннон Уокерыг жолоо барьж явсан, найзынхаа гэмт үйлдлийг зогсоогоогүй учир болсон явдалд буруутай гэж үзсэн байна.

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
ха ха шавар зурмал хүүхэн юун мисс
2018-04-24 10:45:15
Шинэ мэдээ