Лос-Фелис дэх үхлийн байшинд юу болсон бэ?
201804/a21e857be310ee31abf785a5f3730993_fitted_740x0.jpg

 Лос-Анжелесийн Лос-Фелис дүүрэг нь ногоон гудамжуудаар дүүрэн үлгэрийн гэмээр газар. Энд Брэд Питт, Анжелина Жоли хоёр амьдарч байсан билээ. Энэ сайхан газарт хагас зууны өмнө аймшигт зүйл болж байсан гэж хэн ч бодохооргүй.

Болсон явдлыг сөхвөл, 1959 оны 12 дугаар сарын 6-нд 50 настай эмч Харолд Перелсон унтаж буй эхнэр Лиллианыхаа хажууд зогсч байгаад секундын дотор хүнд алхаар толгойн дундуур нь буулгажээ. Цус аймшигтай ихээр гарч, эхнэр нь цусанд живж байгаа мэт харагдаж байсан аж. Толгойноосоо хөл хүртэл цусанд будагдсан доктор 18 настай охин Жудигийнхээ өрөө рүү мөн үйлдлээ давтахаар оржээ. Гэвч охин сэрж, тусламж дуудан хашгирч, түүний аймшигт хашгираанаар хоёр дүү нь төдийгүй хөршүүд нь сэрсэн байна. Нэгэн хөрш нь ярихдаа “Тэдний хашгираан зэрлэг амьтныхтай адил байсан” гэжээ. “Намайг битгий алаач” гэж охин хашгирч, аав нь “Тайван, чимээгүй хэвт” гэж хэлж байсан гэдэг. Охин ямар ч юм бэ нэг аргаар түүнээс мултарч, дүү нараа дагуулан ээжийнхээ өрөө рүү орж, аав нь аймшигтай зүйл хийснийг хараад зугтжээ. “Энэ бол зүгээр л аймшиг. Явж унтацгаа” гэж аав нь хэлж байсан аж.

Хүүхдүүд хөршүүдийнхээ хаалга, цонхыг нүдэж явахад цусан мөр үлдэж байжээ. Тэдний хөрш Маршалл Росс хаалгаа онгойлгож, цагдаа дуудсан байна. Цагдаа нарыг ирэхэд Перелсон эмч эм ууж, унтлагын өрөөндөө ороод эхнэрийнхээ хажууд амьсгал хураасан байжээ. Гэхдээ түүний гарт гэр бүлийнхнээ хөнөөх зэвсэг нь байсан гэдэг.

Аллагын мөрдлөг олон жил үргэлжилж, эмчийн дээрх үйлдлийн шалтгааныг тодруулахаар ажилласаар байжээ. Доктор Харолд Перелсоны гэр бүл санхүүгийн асуудалд орсон байсан аж. Анагаахын туршилтын ажил нь бүтэлгүйтэж, хамтрагч нь бүх эрхийг авч, докторт өчүүхэн ч хөрөнгө үлдээгээгүйгээс болж эмч сэтгэл санааны гүн хямралд орсон байжээ. Тэрээр амиа хорлохыг завдаж, сэтгэлзүйчид хандаж байсан удаатай аж.

Аймшигт явдал болсон байшинд хэн ч гар хүрээгүй байна. Түүнийг Лос Фелисийн үхлийн байшин гэх болж, орон гэргүй хүмүүс ч уг байшин руу зүглэдэггүй байжээ. Зул сарын гацуур засч, эргэн тойронд нь бэлэг тавьсан байшин руу хэн ч орж зүрхлээгүй аж. Харин 1960 онд Эмили болон Жулиан Энрикес гэх гэр бүлийн хос дуудлага худалдаанаас Лос-Фелисийн байшинг авсан байна. Гэхдээ тэд хэзээ ч уг байшинд хонож байгаагүй гэнэ. Агуулах болгож ашигладаг байсан байшинг тэднийг нас барсны дараа хүү Руди нь өвлөн авчээ. Тэрээр эцэг эхийнхээ адил уг байшинд хэзээ ч хонож байгаагүй гэнэ. 2015 онд Рудиг нас барсны дараа байшин дахин дуудлага худалдаанд оржээ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
MUNHNAR EEJUNHNAR EEJ
2018-04-25 18:01:21
Шинэ мэдээ