Каннийн кино наадмыг чимсэн хоёр бүсгүй
201805/3e57483c015b557202274be6b02216fd_fitted_740x0.jpg

 Каннийн кино наадмын үеэр үнэт эдлэл, цагны бренд “de Grisogono” уламжлалт үдэшлэгээ хийжээ. Тэр үдшийн гол чимэг нь 39 настай жүжигчин Мишель Родригес, 37 настай Пэрис Хилтон нар байжээ. Алдарт Хилтоны өв залгамжлагч Пэрис сүйт залуу Крис Зилкатайгаа ирсэн байна. Тэд удахгүй хуримын ёслолоо гурван ч удаа хийх гэж байгаа билээ. Дэлхийн өнцөг булан бүрт байгаа найзуудыгаа хуримдаа байлгахын тулд ийнхүү олон удаа ёслол хийх аж.

Каннийн 71 дэх удаагийн олон улсын кино фестиваль нь энэ сарын 8-19-нд болж байгаа юм. Энэ үеэр дэлхийн олон орны найруулагч нар шинэ уран бүтээлийнхээ нээлтийг хийж байгаа билээ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Шинэ мэдээ