Таван настай охины толгойг тасдаж шашны зан үйлд ашиглажээ
201805/b95d2f48f4ef6d34cb6a31766c679a8e_fitted_740x0.jpg

 Африкийн Мали улсад таван настай альбинос охиныг хулгайлж, шашны зан үйлд ашиглахын тулд үсийг нь хусч, толгойг нь тасдсан байжээ. Энэ хэрэг Африкийн орнуудыг цочирдуулаад байна. Охиныг ээжийнх нь гараас шууд хулгайлжээ. “Daily Mail”-д мэдээлж байгаагаар нутгийн мэргэ төлөгчид энэ хэргийг саяхан үйлдсэн байна.

Нийслэл Бамако хотоос 125 км-ийн зайтай Фана тосгонд амьдардаг хоёр охинтой эмэгтэйг хүүхдүүдтэйгээ хамт хашаан дотроо хонож байхад нь таван настай охиныг хулгайлжээ. Ээж нь хулгайч нарын араас явсан ч альбинос төрсөн хоёр дахь охиноо хамгаалахын тулд эргэж харихаас өөр аргагүй болсон байна. Хулгайлагдсан охиныг бүх тосгоноор хайжээ. Удалгүй охины цогцсыг нутгийн сүмийн ойролцоогоос олсон байна. Мэргэ төлөгчид түүний үсийг хусаад толгойг нь авсан байжээ.

Бухимдсан иргэд орон нутгийнхаа цагдаагийн газрыг шатааж, ард иргэдээ хангалттай хамгаалж чадахгүй байна гэж эсэргүүцэл илэрхийлж байгаа аж.

Африкийн зарим оронд альбинос төрсөн хүмүүсийг маш онцлогт тооцдог байна. Тэднийг хараагдсан ч гэж үздэг аж. Альбинос хүмүүст бурхан тэмдэг тавьсан, эсвэл ид шидийн гэж үздэг учир шашны зан үйл хийхэд ашиглаж, тэднээр тахил өргөх зэрэг нь энгийн үзэгдэл болжээ. Альбинос хүмүүс их үнэтэйд тооцогддог учир ийм төрсөн хүүхдүүдийг хулгайлж, хөнөөх нь Африкийн орнуудад элбэг тохиолдоно. Хууль нь ч тэднийг хамгаалахаа больжээ.

Альбинос төрөх нь маш ховор тохиолдох генийн гажиг юм. 20 мянган хүний нэгт тохиолддог альбинизмтай төрсөн хүмүүс нь арьс, үсний пигмент, нүдний солонголог бүрхэвч болон пигментийн дутагдалтай байдаг.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Muu novshnuud joohon ohinii tolgoig yalaach gej
2018-05-18 07:11:36
Хар тивийн харанхуй бүдүүлгүүд яана даа.хэзээ иймдээ тулсан мухар сүсгээ болиноо.аягүй бол болих ч үгүй биз ээ.альбинос хүмүүс ямар учиртайг уншаад мэдэж болдоггүй юм байх даа ядаж
2018-05-18 08:47:56
Эргүү мухар сүсэгтнүүд цаг нь болохоор тамынхаа галд шатаг
2018-05-18 08:49:52
НЕГР АРАБУУДЫН НАЙЗ ОРОСУУДЫН ШҮТЭЭН ФРАНЦЫН КОЛОНИ БАЙСАН ЖОРЛОНГУУД АФРИК АРАБААР ДҮҮРЭН Л БАЙНА.
2018-05-18 08:52:31
muhar shusegtei tuvdiig dagagch uhruud yana da
2018-05-18 08:56:59
МОНГОЛУУДЫН МУХАР СҮСЭГ АФРИКААС ДАВЖ ГАРНА УУ ГЭХЭЭС ОГТ ДУТАХГҮЙ . ЯАХАВ ЗАН ҮЙЛ НЬ ӨӨР БОЛОХООС ЯГ АДИЛ . МАИГИЙН АРД ТҮМЭН МОНГОЛ ҮХЭРҮҮДЭЭС ИЛҮҮ ЗОРИГТОЙ ЮМ ЦАГДААГИЙН ГАЗАРАА ШАТААЖ ЧАДАЖ БАЙНА. ЯМАРЧ Л БОЛСОН БИДНЭЭС ИЛҮҮ УХААНТАЙ Л ЮМ
2018-05-18 13:09:28
Aimhaagaaraa afrikchuudaas iluu bololtoi. Negruud tsagdaagiin hair shataaj baihad bid bol baas aldaad zugarav
2018-05-18 23:27:21
хэнтиид адьбинос ээж өхин 2 баисансан
2018-05-19 16:41:56
Mongolchuud hyyhed hychindeed baina sh dee
2018-05-21 03:41:14
Шинэ мэдээ